Манжуурын баргууд, Халх монголоос тусгаарласан тул Сэцэн хан Чойжив, манжийн амбан Загдан нар хэлэлцээ хийн 1734 онд бие биеэ хөөн өртөөлсөн 16 хилийн овоо босгосныг баргууд хилийн овоог зөөх, нутаг түрэн буух зэргээр зөрчин хилийн маргаан гарах болсон тул 1857 онд Манжийн хаанаас томилсон Гирин мужийн жанжин Хин лун газар дээр нь ирж шалгаад, Модон хашаат, Ар булагийн хилийн овоог буцаан байрлуулж, Хулд уулыг Халх монголд байлгахаар Манжийн хаанд мэдүүлэн зөвшөөрүүлсэн байдаг.
Нутгийн ардууд, То ван хэсэгхэн газрыг монгол шарын ширээр хэмжин буцаан авах хүсэлтийг, манж амбанд айлтган зөвшөөрүүлснээр, шарын арьсыг маш нарийн зүсэж хийсэн сураар тойруулан хэмжиж Хулд уулыг буцаан авсан гэж одоо хүртэл ярьцгаадаг юм. Хошууны ихэс дээдсийн шарилыг өлгийдсөн Хулд уулыг дархлан, хорин айлыг нүүлгэн суурьшуулж, ихэс дээдсийн алтан шарилыг сэвтүүлэхгүй байлгах, дархан уулаа хамгаалах үүрэг хүлээлгэжээ. Энэ хорин айлын үр хойчис нь Хорийнхон гэгдэх болсон.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11347
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих