Бүтэн зуны турш улстөрчдийг талцуулж буй Өршөөлийн хууль тойрсон сэдэв бүрэн хаагдах болоогүй бололтой. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсан ч үүнийхээ дагуу хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээрээ тохирч чадахгүй явна. Угаасаа энэ үл ойлголцол нь одоо хэнд ч ил болоо биз.
Нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг МАХН-ын Ц.Оюунбаатар гишүүнээр томилолт Б.ЭНХМАРТ ахлуулсан нь, бүрэлдэхүүнд нь хоригийг эсэргүүцсэн гишүүдийг олонх болгож оруулсан нь өөрөө үл ОЙЛГОЛЦЫГ илтгээд өгч байгаа шүү дээ. Ийнхүү нийгэмд хүлээлт, улстөрчдөд талцал үүсчихээд байгаа гол шалтгаан нь авлига, албан тушаалын хэрэгтнүүд өршөөлд хамрагдах эсэх тухай маргаан юм.
Нийгэмд хүлээлт үүсээд байгаа шалтгааныг эхэлж тайлбарлая. Өршөөлийн хуулийн хоёр заалтад тавьсан хоригийг УИХ хүлээж авсан ч үндсэндээ энэ хоёр заалтявчихаж дээ. Жижиг биетэй нь хуулийн гол тулгуурууд байжээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт хоригийг хүлээж авсан бол тэдгээр заалтыг орлуулах өөрчлөлтийг суулгаж өгөхгүйгээр Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж болохгүй юм.
Үүнээс нь болоод хоригийг дагасан өөрчлөлтийг хүлээсэн 2200 гаруй хүн хорих ангиас суллагдаж чадахгүй хүлээлтгэй байгаа. Энэ хүмүүст, бас ар гэрийнхэнд нь авлига, албан тушаалын хэрэгтнүүд өршөөгдөнө үү, үгүй юү, хоригийг авах, авахгүй байна уу хамаагүй. Гол нь л хууль бүрэн утгаараа хэрэгжих нь чухал байгаа билээ. Энэ бол нийгмийн хүлээлт. Харин улстөрчдийг талцуулаад байгаа авлига, албан тушаалын хэрэгтнүүд өршөөлд хамрагдах эсэх асуудлын тухайд Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр тайлбар өгсөн байсан. Тэрбээр Ц.Оюунбаатар гишүүний ахалсан Ажлын хэсгийн боловсруулаад байгаа төслийг УИХ тэр чигээр нь баталбал хоригийг огт хүлээж аваагүйтэй адил гэж мэдэгдсэн юм.
Тэр тохиолдолд авлига, албан тушаалынхэргээр шалгагдаж буй бүх хүн өршөөлд хамрагдах ажээ. Өршөөлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хамаарч өршөөгдөх, эс өршөөгдөхийн зааг дээр байгаа авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжиглэгдэж хүмүүс хэн бэ.
Авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгагдаж буй 114 хүн байгаа гэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс анх мэдээлж байв.
Энэ бол Өршөөлийн хуулийг батлахын өмнө, бас Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байхад анх яригдаж байсан тоо. Тэгвэл үүнээс хойш нарийвчилсан бүртгэлийг тус газраас УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд гаргаж өгчээ. Гэхдээ шалгагдаж буй сэжигтэн, яллагдагчийн нэрийг тусгаагүй байна. Энд өгүүлснээр авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, нэг ёсондоо АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг нь шалгагдаж буй 195 хүн байгаа юм. Салбар, салбарын төлөөлөл ч шалгагдаж байна гэж хэлэхэд болно. УИХ-ын төвшинд л гэхэд хоёр гишүүнийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг АТГ-ынхан хийж байсан бол Мөрдөн шалгах хэлтсээс нь гаргаж өгсөн "АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа өршөөлд хамрагдах хэргүүдийн сэжигтэн яллагдагчийн судалгаа”-нд нэг л гишүүн яллагдагчаар шалгагдаж байгаа тухай бичжээ. Мөн "Засгийн газрын гишүүн, зөвлөх туслах” гэсэн томъёоллоор гурван хүн шалгагдаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэгийн танхимд сууж буй сайд нар ч бас АТГ-т шалгагдаж байгаа нь энэ судалгаанаас харагдаж байна.
Аймгийн Засаг дарга нараас таван хүн, сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга нийлсэн 11 хүн АТГ-т шалгагдаж буйг судалгаанд дурджээ. Хууль, хяналтын байгууллагынхан ч цөөнгүй шалгагдаж байгаа бөгөөд прокурор дөрөв, цагдаа 22, тагнуулаас хоёр хүн тус тус шалгагдаж байгаа юм байна. Яамдын төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга гэвэл 16 хүн байна. ИНЕГ, татвар, Монголбанк, Ашигт малтмалын газрынхан гээд дурдвал Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй "цагаан захтнууд”-ын хэрэг цөөнгүй байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү шалгагдаж буй 195 хүнээс 46 нь аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 35 нь энгийн иргэд ажээ. (Дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу)

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих