Тавдугаар сарын 8-нд Ватикан дахь Ромын Пап ламыг сонгодог кардиналуудын зөвлөл шинэ хамба ламыг сонгосон бөгөөд энэ хурлаар Америкийн кардинал Роберт Фрэнсис Превостыг Ромын шинэ Пап ламаар сонгожээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ромын Пап ламаар 14-р Лео хэмээх нэрийг авсан америк хүн сонгогдсон явдалд баяртай байгаагаа илэрхийлж Truth Social нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсандаа энэ нь тус улсын хувьд "агуу нэр төрийн хэрэг" гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Тэрбээр өөрийн нийгмийн сүлжээн дэх хуудсандаа энэ талаар “Дөнгөж сая Ромын Пап ламаар сонгогдсон кардинал Роберт Фрэнсис Превост баяр хүргэе. Түүнийг Америкийн анхны Пап лам гэдгийг мэдэх нь ямар их нэр төрийн хэрэг вэ. Мөн энэ нь манай улсын хувьд ямар их баяр хөөр, нэр төрийн хэрэг вэ. Би Ромын пап XIV Леотой уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Энэ бол маш их утга учиртай мөч байх болно" гэж бичжээ.
Ж.Бат
Эх сурвалж: unian.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих