Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ВВС, "Russia Today”-гийн харьяат "Ruptly” тэргүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийт 400 гаруй сэтгүүлчийг тус улсад орох, сурвалжлага хийхийг хориглох тухай тогтоолд өнгөрсөн лхагва гарагт гарын үсэг зуржээ.
Франц, Грек, Израиль, Испани, Итали, АНУ, ОХУ, Полын, Швейцарь, ХБНГУ, Их Британи болон бусад олон орны сэтгүүлчдийн нэрсийг Украины Ерөнхийлөгчийн веб сайтад нийтэлсэн байна. Хууль ёсны эрх бүхий 100 гаруй албан хаагчийн зорчих, санхүүгийн гүйлгээ хийх эрхийг жилийн хугацаанд хязгаарлажээ. Энэхүү хар жагсаалтад Барууны орнууд багтаж байгаа нь ажитагчдын анхаарлыг татаж байна. Донецк, Луганск болон Крымийн идэвхтнүүдгэй холбоотой гэх олон нийтийн ажилтан, компанийн захирал болон улстөрчид хоригийн тэргүүнд жагсаж байгааг холбогдох албанаас мэдээлэв.
Одоо хүчинтэй байгаа Украины визийг цуцлах, шинэ визийн хүсэлтийг буцаах, бизнесийн чиглэлээр тогтоосон харилцаа холбоог таслан зогсоох зэрэг арга хэмжээ авах аж. ОХУ-ын Хүний эрхийн ерөнхийлөгчийн консулын тэргүүн Михаил Федотов сэтгүүлчдэд тавьсан хориг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас 1975 онд баталсан олон улсын Хельсинкийн хэлэлцээрийг зөрчиж байгааг онцоллоо. Түүнчпэн ОХУ-ын 105 компанийн 390 апбан хаагч энэхүү жагсаалтад багтсан юм.
Томоохон компаниуцаас "Аэрофлот”, "Трансаэро”, "Сибирь ба Оренбург” авиа-компани, "Газпромбанк”, "Москвагийн банк” зэрэг байгууллага байгаа билээ. Цахим вирусын эсрэг программ үйлдвэрлэгч "Казрегеку” компанийн албан хаагчид ч багтсан. Төрийн Думын дарга Сергей Нарьпнкин, Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев, Коммунист намын төв хорооны орлогч дарга Валерий Рашкин зэрэг дээд хэмжээний албан тушаалтанд хориг тавьсныг гайхах юмгүй. Харин Хүний эрхийн байгууллага болон Христчин байгууллагууд, иргэний хөдөлгөөний тэргүүлэгчид, хүүхдийн эрхийг хамгаалах омбуцсмен Павел Астахов нарыг хар жагсаалтад оруулсныг ажиглагчид шүүмжилж байна. Дашрамд дурдахад, жагсааптад багтсан хувь хүн болон байгуул-лага Украинд ямар нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмших хориотой ажээ.
Г.САЙНЗАЯА

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих