Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хар багаасаа л халаасны хулгайч нарын атаман гэгдэж тодорсон дөчин мянгатын овгор "Ногоон” хочит Дамбажавын Чойлонг Зориг зүрхтэй” эр явсан гэдэг утгаар нь хүндэлдэг эрчүүд олон байсан юм билээ. Ямар сайндаа л Ардын Их хурлын тэргүүлэгчидийн дарга асан Жамсрангийн Самбуу нэгэн удаагийн намын төв хорооны бүгд хурал дээр илтгэл уншихдаа сахилга батын тухай дурьдаад Өнөөдөр хотын залуучуудыг айлган дээрэмдэж байгаа нэг залуу байдаг гэнээ.
Энэ нөхрийн нэрийг Чойлон гэдэг юм байхаа. Тэр бүү хэл ард иргэдийн дунд "Малын дайсан Чоно, Хүний дайсан Чойлон” гэсэн үг хүртэл гарсан байна. Иймэрхүү үлгэргүй этгээдийг манай гэрэлт нийгэм хэзээч хүлээж авахгүй. -Газар дээр нь шуурхай арга хэмжээ авч байна. хэмээн анхааруулж байсан гээд бодохоор ‘‘Ногоон” Чойлон "хүнд гар” явсан нь тодорхой юм. Тэрбээр 40 мянгатын атаман Чойлон, 20-р зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжумбын Мөрдоржийн хүү Ээкүүг хос ''Монтана” өмсөөд гудамжинд гангаран явж байхад нь дуудаж дээрэмдээд нүцгэн гэр лүү нь оруулсан аж. Хачин жигтэйхэн гангараад гарсан нөхрөө хамаг байдаг хувцасаа мулзалуулаад нүцгэн гэртээ ирсэнд ихэд уурласан эхнэр "Амбаар” Туул "чамайг хэн ингэж зүрхпэв” гэж асуухад.
Төрийн шагналт хөгжмийн зохиолчийн хүү Ээкүү нэг хэсэг ичиж байснаа арга буюу хүний дайсан "Ногоон” Чойлон нүцгэлсэн гэж үнэнээ хэлсэн гэдэг. "Амбаар” Туул угийн гал бүсгүй тул тэр дороо л Чойлонгоос нөхрийнхөө хувцасыг буцаагаад авсан аж. Энэ цагаас хойш Чойлон, Ээкүүг Чи муу лалар, эр хүний нүнжиг байхгүй. Эм зантай гээд үзэхээ байсан аж. / Чойлон эмэгтэй хүнийг ихэд хүндэлдзг байсан гэдэг/ Ээкүү архинд ихэд дуртай нөхөр тул гэрийнхээ цонхон доогуур халамцуу явдаг нөхдүүдийг торгодог муу аргатай нэгэн байж л дээ. Нэгэн өдөр Ээкүүгийн таньдаг анд нь баахан архи торонд хийчихсэн бариад айл руу орохоор явж байхад нь тааралдаад Чиний архинаас уумаар байна. гэж хорхойсож буйгаа хэлждээ.
Нөгөө нөхөртэр бололгүй яахав. гэж хэлээд, намайг дагаад яв гэснээр айл руу Ээкүүг дагуулаад ортол түүний "эрлэг” Чойлон хойморт нь гар зангидаастай согтуу сууж байх нь тэр. Энэ байдлыг хараад зүрх нь зогсох шахсан Эзкүү эргээд гарах гэтэл Чойлон хэдийгээр соггуу байсан ч түүнийг таниад Хөөе Ээкүү ороод ир. Би чамайг архиар дайлна. Харин "Ногоон" Чойлонтой архи гударсан гэж Эхнэр " Амбаар” Туулдаа битгий матаарай гэж хэлээд Ээкүүг хажуудаа суулгаад хэдэн өдөр навс уулгагсан Ээкүү Чойлонгоос айгаад түүний өгсөн архийг чадлаараа уусан ч срггоогүй аж. Хэдийгээр Чойлон зодоон цохионд ншхалтайч эмэгтэй хүнийг хүндэлдэг авах чанартай атаман ипсан юм.
Хүнийг боож унагахдаа мэргэжпийн болсон Чойлон өөрийн байрандаа байнга л халаасны хулгайч нарыг юмнуудаас татаас авдаг байж. Токны мөнгөө төлдөггүй Чойлонг номхоруулж улсдаа хувь нэмэр оруулна гэж гэрлийн байцаагч ойр орчныхоо хүмүүсийн сонорт дуулгаад тэднийд ии.шд орждээ. Гэрлийн байцаагч байтугай Самбуу даргын илтгэл” номхоруулж чадаагүйд гайхширсан хүмүүс илүү үүнд дурлан орцны үүдэнд асуудал яаж төгсөхийг харахаар шиидэж. Нилээн хэсэг хугацаа өнгөрсөны дараа баатарлаг үйлс бүтээхээр Чойлонтой тулсан гэрлийн байцаагч гарч ирээд. Нүдээ бөлтөлзүүлэн байж ийнхүү дүү алдсан гэдэг. Над шиг хүн ч энэ танхай этгээдтэй харьцаж болохгуй юм байна. Би уул нь эхлээд ширүүхэн тулсан л даа.
Гэтэл Чойлонгийн гар миний хоолойд хүрэх шиг болсон юм. Би хэсэг хугацаанд ухаан алдсан бололтой Нэг сэхээ орсон чинь муу хог чинь хутга над руу тулгаад хаалганд шахаж зогсоогоод эргэн тойронд минь хутга зоож тоголдог байгаа. АИХ-н дарга Самбуугийн "Хүний дайсан Чойлон” гэж хэлсэн үг үнэн юм байна- хэмээн хараал урсагаад зогсохгүй дахин Чойлонгоос "Гэрэл хэрэглэсэн мөнгөө төл” гэж хэнхэглээгүй гэдэг. Мөн тэрээр чөлөөтөй эрэшин танхайрагч "Ногоон” Чойлон Дархан хотод цэргийн алба хааж байхдаа жинхэнэ овгорын гуйл болсон атаман цэрэг явсан түүхтэй. Хороо түгшүүр аваад нэгдэж байхад Чойлон байрандаа согтуурч маргааш шараа тайлах тухай боддог байж. Чойлон цэргийн алба хааж байхдаа хэзээч дүрэмт хувцас өмсөөгүй гэдэг. Ямар сайндаа л дээгүүрээ энгийн хувцастай доогуураа цэрэг өмдтөй халамцуухан голдуу явдаг байж.
Нэгэн генерал цолтой хүн сууж явсан хөнгөн тэргийг Чойлон гар өргөж зогсоогоод -Нөхөр цэргийн том дарга минь хонины гулууз мах авахгүй биз хэмээн тохуурахсан аж. Тэр дороо л генералын уур зурхэндээ багтахгуй оволзож Наад муу танхай цэргээ бариад ав. -Яахаараа армийнхаа генерал цолтой хунийг танихгүй тоглоом хийдэг байнаа” гэж хар оройгоор нэг хашгарсан гэдэг. Энэхуу генералын хор шарыг малтаж "сзнцаац” тарьсан хүнд гар бол Чойлон байсан юм. "Ногоон” Чойлонг шоронд яваад ороход халаасны хулгайчууд хагарталаа баяралдаг байж.
Яагаад гэхээр Чойлон ямарч шоронд очсон "Хэнхэг” хийдэг бичигдээгүй хуультай. Халаас ухдаг нөхдүүд шоронд тэр болгон дээшээ гараад байдаггүй амиа л аваад явдаг байсан нэн сонин үе байлаа. Энэхүү хүнд хэцүү цагт Чойлонгийн ял эдэлж буй хорих ангид бол байдал өөр халаасны хулгарууд буруу хавирган дээрээ өөхөлж сээрээрээ явдаг зуршил тогтдог аж. Чойлон тэрээр доод нааран дээр улаан дээл өмсөөд шанаа тулан гансарч суугаа ялтанаас Чи халаасны хулгайЧ биш биз” гэж асууна. Би халаасны хулгайч мөн байна” гэвэл түүнийг шууд л ус, цасанд оруулаад улаан өнгөтөй "Ял дээл”-ийг нь солиод, хар хөх өнгөтөй дээл эмсгөөд, дээд нааранд ор засаж өгнө. "Ногоон” Чойлонгийн ивээлд багтаж дээшээ гарсан хулгайч шоронгоос гарсан хойноо түүнд халаас ухаж "Аварагдсан” хөлсөө төлдөг байсан юм. Харин Чойлон шоронгоос гарсаныхаа дараа бол халаасны хулгайчуудыг нударгаараа захирдаг байсан гэдэг. Тэрбээр халхын шоронгийн овгор ялтан "Хар” Лхамсүрэнг нам цохиж унагаад "Ганц цохилт даахгүй атаман байдаг юм уу” гэж халаасны хулгайч нарыг харцаараа айлгаж. Халхын луугар эр миний гарын дор ийнхүү сөгдөж байхад. -Та нар бол ажлын дараа шүү. Миний салхины үзүүрт цус, нулимстайгаа холилдож үхнэ шүү.
-Хулгайлсан мөнгөө өдөр нь сожихгүй надад өгч байвал. - Би та нарыг өршөөнө. гэж өөрийгөө хэн болохыг тунхаглаж явсан түүнд нэгэн хүн сайтай нөхөр ганц шил архи авч өгөөд шарыг нь тайлж "Буу халаад” зогсож байтал нэг муу архичин авгай хүрч ирээд "Ногоон” Чойлонгийн бариад зогсож байсан архийг булаагаад ууж буйг харсан эрчүүд "Эр яадрах ч аймшигтай юм байна даа” гээд санаа алдаж байсан аж. Чойлон тал цус харавчихаад маргааш нь таяга тулаад хар захын архичидыг даргалаад архиа уугаад л сууж байсан гээд бод доо.
Ийм л нэгэц "Хатуу бакаал” нар, нарсгүй айлгаж явсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн билээ. Нэгэн цагт Улаанбаатар хотын атаманаар тодорч, бүр цаашаа эрэвшин танхайрч Оросын Холбооны улсад нэр нөлөөтөй болж Монголоос очсон ганзагын наймаачин нарт ч гай болж гавъяа ч бүтээж чадсан зэгсэн эр Надмидийн Алдаржав нэгэнтэй "Би өөрсдийгөө атаман гэж өргөмжилсөн чрчүүдтэй зөндөө л таарч явлаа. Харин "Ногоон" Чойлон шиг аймшигтай эртэй дайралдаж байгаагүй юм” гэж үнэн сэтгэлээсээ дуу алдсан гээд бодохоор Дамбажавын данхар ногоон Чойлон хэнд ч мөчөөгөө өгдөггүй нэнэ шазруун эр явсан нь ойлгомжтой юм. Өнөөгийн төрд гайгүй алба хашиж байгаа Улаанбаатар хотын захирагч Бат-Үүл, Ардын намын нөлөө бүхий дарга "Зуунга” хэмээх Санжийн Баяр нар Чойлон ахаа гээд байдгаа барьж "Намайг битгий зодоорой” гээд бэмбэгнэж явсан өдөр бий.
Тэд энэ тухайгаа нуудгүй "Тиймээ биднийг бага байхад ногоон Чойлон гэдэг ноотой этгээд байлаа” гэж хуучилдаг юм. Хотын хулигаан нэрээрээ одоо ч гайхагдаж яваа "Ал” хочит Алтанхуяг. Мангарын Ариунболд, төв халхын домогт аварга, үндэсний бөхийн анхны гавъяат Бадамдоригийн Гүвдэндоржийн "Мангар” Дагвачимэд нар мөн л Чойлон гэхээр нүд нь сэргэж баавараа ууж суугаад магтаж гардаг гэсэн. Цагдаад бууны нохой хийж цагаандаа гараагүй цавчих сэлэм шиг явсан эл дуулиант эр сайхан хүүхнүүдийг санаашируулж, мөн байж ядтал нь янцаглуулж явсан тэрээр ямарч л гэсэн өөрийнхөө сонгосон адармаатай тавиландаа харцага мэт дүүлж яваад хорвоогоос халисан юм. Өдөржин сууж шивсэн хөдөлмөрийг минь үнэлээд Like & Share хийгээрэй үүнээс тань урам авч маргааш дахин түүх нийтлэх болно. Улаанбаатар хот 2012-09-11

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11513
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих