Энэ онд Чойбалсан хотоо дэлхийн жишигт нийцсэн ногоон хот болгоё
гэсэн Засаг даргын уриалгын дагуу Дорнодчууд цэцэрлэгжилт, мод тарих
ажлыг өргөн хэмжээнд зохион байгуулахаар болсон билээ. Уг ажлын хүрээнд
18 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилогдон 25 ажил бүхий төлөвлөгөө
боловсруулжээ.
Төлөвлөгөөний дагуу Чойбалсан хотын төвийн нийтийн эзэмшлийн зургаан талбайд ногоон байгууламж хийхээр болсон. Үүнд Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Үйлчилгээний төвийн урдах Чойбалсан хотын төв цэг, Ган Хэрлэн зочид буудлын урд байрлах Бөртэ хатны цэцэрлэг, Тусгаар тогтнолын талбай, 9-р багийн нутаг дахь 2, 3-р байрны урд хэсэг, Аймгийн ЗДТГ-ын урд талбай гэсэн зургаан байрлал сонгогдсон байна.
№ | Байрлал | Талбайн хэмжээ /га/ | Цэцэг тарих талбай | Бут сөөг тарих талбай | Зүлэг жүүлэх талбай | |||
Тоо хэмжээ ширхэг | м2 | Тоо хэмжээ ширхэг | у/м | Үр /кг/ | м2 | |||
1 | Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн | 4.7 | 30000 | 428 | 4340 | 542 | 66.7 | 2000 |
2 | Чойбалсан хотын төв цэг | 0.46 | 20000 | 285 | 1120 | 280 | 83.3 | 2500 |
3 | Бөртэ хатны цэцэрлэг | 0.35 | 20000 | 285 | 960 | 240 | 73.3 | 2200 |
4 | Тусгаар тогтнолын талбай | 1.5 | 20000 | 285 | 1000 | 250 | 60.0 | 1800 |
5 | 2, 3-р байрны урд хэсэг | 0.09 | 10000 | 142 | 0 | 25.3 | 760 | |
6 | Аймгийн ЗДТГ-ын урд талбай | 0.24 | 20000 | 285 | 720 | 180 | 53.3 | 1600 |
Нийт | 7.34 | 120000 | 1710 | 8140 | 1492 | 362.0 | 10860 |
Одоогийн байдлаар аймгийн ЗДТГ-аас 2300 уут цэцгийн үр, 10,000ш бортого, 200ш цэцгийн тавиурууд авах зардлыг гаргаж бэлтгүүлээд байгаа юм. Эдгээрээс "Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ дээр 120,000 ширхэг, Политехникийн коллеж дээр 10,000 ширхэг цэцгийн үрслэг хийж байгаа ажээ.
Харин чимэглэлийн модны суулгацыг БОНХЯ, Хайлаар Манжуур хотоос захиалж байгаа бөгөөд 5 дугаар сарын 6-8 нд үзэсглээн худалдаа зохион байгуулах юм байна. Үүний дараа 5 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Бүх нийтээр мод тарих аяныг эхлүүлэх гэнэ.
Хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэцэрлэгжүүлэх ажлыг бүх албан байгууллага, аж ахуйн нэгжид хуваарилж өгөхөөр болоод байгаа. Үүний зэргэцээ олон нийтийн идэвхи санаачилгыг сайжруулахын тулд цэцгийн үрслэгийг төр худалдаж авна гэж байна. Тухайлбал мандлын цэцгийн үрслэг ургуулсан байгууллага, ААН, иргэдээс үрслэг ширхэгийг нь 500 төгрөгөөр худалдаж авахаар төлөвлөжээ. Худалдан авах ажиллагааг ирэх 6-р сард зохион байгуулах юм байна.
Dornod.NET

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих