
Дорнод аймгийн төв Чойбалсан хотод нохой устгал энэ сарын нэгнээс эхлэн явагдаж байна. Сумын төсвөөс 20 сая төгрөгийн төсөв гаргаж энэ ажлыг Улаанбаатар хотоос ирсэн мэргэжлийн багаар гүйцэтгүүлж байгаа юм. Нийтдээ 2000 нохой устгах гэрээтэй уг бригадынхан одоогооор төлөвлөгөөгөө 70 орчим хувиар биелүүлээд байна. Жил бүр нохой устгалд зориулж сум төсөв гаргадаг. Харин энэ жил чамгүй ахиухан төсөв гаргаж хийлгэж байгаа нь энэ. Ноднин найм орчим сая төгрөг гаргаж нохой устгуулж байсан юм.
Н.Мөнхсайхан
www.dnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих