ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны "Алтан-Эмээл”-д байх баргын соёлын ордон-Баргын музей нь үүгээр дайран өнгөрөх жуулчдын заавал үзэх газруудын нэг. Тус музейг 2004 онд шинэ барга ястан Хөлөнбуйрт нутагшиж, хил хязгаараа сахин хамгаалсан 270 жилийн ойд зориулан байгуулсан юм билээ.
Музейд баргуудын амжилт бүтээл, ахуй амьдрал, түүх, ардын зан үйлийг харуулсан зургаан танхим байна. Энд барга түмэнтэй холбоотой түүх дурсгал, Хөлөнбуйрын тал нутагт амьдрах араатан амьтан, барга түмний соёл, аж ахуй, аж амьдралын хэрэгслээс эхлүүлээд түүхэн бичиг баримт хадгалаастай байдаг аж. Музейн сан хөмрөгт байгаа түүхэн баримтууд нь барга түмний хэдэн зуун жилийн хөгжлийн түүхийг харуулж чадахуйц ажээ.
Уншигч танаа барга музейн зарим үзмэрийг толилуулъя.
mnb.mn













Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих