Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран Иргэний хэргийн Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулан зохион байгуулж буй "Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” Зүүн бүсийн сургалт өнөөдөр Дорнод аймагт эхэллээ.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн оролцож буй тус сургалт 2015 оны 10 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нар удирдан явуулах юм.
"Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” бүсчилсэн сургалтын Зүүн бүсийн сургалтад 17 шүүгч оролцож байна.

dnews.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12069
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих