Улаанбаатар хотноо болсон Шүүхийн ерөнхий зөвлөл, ХБНГУ-ын Ханнс
Зайделийн сан хамтран зохион байгуулсан "Эрүүгийн эрх зүйн сургалт”-ад
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Б.Дэнсмаа,
Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгч Т.Байгалмаа нар оролцоод ирлээ.
Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ойлголтыг эрх зүйн онол, харьцуулсан эрх зүйн үүднээс авч үзэхээс гадна шүүгчдийн Монгол Улсын Эрүүгийн хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, тайлбарлан хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн уг сургалтад хамрагдсан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Б.Дэнсмаа сургалтын үеэр хэлэлцсэн МУ-ын Эрүүгийн хуулийн 227-р зүйлд заасан компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах гэмт хэрэг, МУ-ын Эрүүгийн хуулийн 270-р зүйлд заасан хууль бусаар хөрөнгөжих гэмт хэрэг, Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ойлголт сэдвээр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгчдэд хичээл заалаа.
Шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих