Их сургуулиа төгссөн тайланд хүү эцгийнхээ өлмийд сөгдөн, талархал илэрхийлж буй зураг олон сая хүнд хүрчээ. Дөрөвдүгээр ангийн боловсролтой, хогны машин жолооддог эцэг нэг л өдөр хүү нь их сургуулиа төгсч, өөрөөс нь илүү боловсрол эзэмшинэ гэж мөрөөддөг байсан аж.
Саяхан түүний хүү Чулалонгкорн их сургуулийн инженерийн ангийг дүүргэж, эцгийнхээ мөрөөдлийг биелүүлжээ. "Намайг нэлээд хэдэн жилийн өмнө элсэлтийн шалгалтандаа унахад аав минь олны нүднээс далдуур нулимс унагахыг би харсан юм. Тэр цагаас хойш Тайландын хамгийн шилдэг их сургуульд элсэх зорилгыг өөртөө тавьсан” гэж хүү нь ярьсан байна.
Б.Саруул

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12120
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих