Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "Бүтээн байгуулалтын нам”-ыг өнгөрсөн пүрэв гарагт Дээд шүүхээр хэлэлцэж бүртгэсэн гэх бөгөөд тус намд түүнтэй ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР-т мөр зэрэгцэн явсан Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар болон АН-ын бусад гишүүд багтаж байгаа тухай яриа байгаа юм.
Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ямартаа ч туулж өнгөрүүлсэн амьдралынхаа мөр, АН-тай ханьссан 25 жилийн түүхээ умартаж, ирэх сонгуулиар шинэхэн намын нэрээр гарч ирэн зодоглохоор болж байгаа юм.
Түүний энэхүү үйлдэл нь мэдээж улстөрийн кариаргүй болгох гэсэн намын удирдах албаны хэдэн нөхдөд хорссондоо хийж байгаа гэдгийг олон хүн хэлж байгаа юм. Арга ч үгүй биз өт хүртэл биенд хүрэхээр атирдаг шиг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намын даргын суудлаа З.Энхболдод, Ерөнхий сайдын суудлаа Ч.Сайханбилэгт алдаад жил орчим болж байгаа. Энэ хугацаанд тэрээр их зүйлийг тунгааж энэ шийдвэрт хүрсэн нь дамжиггүй бололтой. Гэхдээ түүний улстөрийн кариар бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд нилээдгүй унасан гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
Хэрэвзээ "Бүтээн байгуулалтын нам” гээч шинэхэн нэрээр хуураад ирэх сонгуульд гарч ирнэ гэж бодож байгаа бол бас л дутуу төлөвшилтэй байна гэж хэлмээр... Тэртээ XIX зуунд яруу найраг Р.Чойном "Алтан шаахай өмсөвч Алцан майга нь хэвээрэй” гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өргүй байсан төрийг өрийн дарамтад унагаж, эдийн засгаар нь бүрэн тоглосон түүний хийсэн үйлийг одоо ард түмэн амсч, төлөөсийг нь төлж байна.
АН-ын нэрээ "Бүтээн байгуулалтын нам” болгоод нэрээ өөрчлөөд гараад ирвэл ард иргэд түүнд итгээд толгойг нь илээд гаргаад ирнэ гэж санаж байгаа бол ёстой ЭНДҮҮРЭЭРЭЙ гэж хэлье.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих