Газар тариалан эрхэлж байсан зэрэг сул хөрстэй газар, газрын гүн рүү нэг метр хүртэл хавж ургадаг "дэрвэгэр жиргэрүү” гэх энэ ургамлын нөөц, тархац сүүлийн жилүүдэд эрс багасч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхаарч эхэлжээ. Сүүлийн жилүүдэд энэ ургамлыг Дорнодын хилээр Хятад услруу гаргах нь ихэссэн тухайн нутгийнхан ярьж буй.
Тэгвэл БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг дэрэвгэр жиргэрүүг түүж, экспорлохыг таван жил хорих тушаал гаргахаар болжээ.
Энэ ургамлыг түүх зөвшөөрөл олгох тушаал гаргахдаа олон шат дамжлага дамжиж, олон газар хянаж, дүгнэсэн байна. Үүнтэй адил хориглох тушаал гаргахын тулд үндэслэл, бодит байдлыг холбогдох газруудад хүргүүлж эхэлсэн. Таван жилээр хориглох тушаал удахгүй гарна.
Одоогоор Сэлэнгэ, Дорнодын нутагт тархац нь судлагдсан, Төв, Булган, Хэнтий аймагт ургадаг ч тархацыг нь судлаагүй юм байна. Энэ ургамал экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой. Үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг тул экосистемд чухал үүрэгтэй ургамал юм. Энэ онд 14 компанид 75 тонн дэрвэгэр жиргэрүүг эмийн зориулалтаар Сэлэнгэ, Дорнод аймгийн тодорхой нутгаас түүж, бэлтгэхийг сайдын тушаалаар зөвшөөрчээ. Зөвшөөрөл олгохдоо мэргэжлийн байгууллагуудын гаргасан нөөц болоод зарим зөвшөөрлийг үндэслэсэн юм билээ. Гол нь аж ахуйн нэгж, байгууллагууцд тогтоосон хэмжээнээс хэтрүүлж, заасан газраас түүгээгүй болон түүсэн газраа нөхөн сэргээдэггүй байж. Цаашилбал, хууль бусаар түүдэг хүмүүс түүнийг нь худалдаж авдаг ченжүүд ч бий болсон юм байна. Тиймээс 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ ургамлыг эмийн болоод бусад чиглэлээр түүж, экспортлохыг хориглох тушаал гаргахаар болжээ.
Монголоор дэрэвгэр жиргэрүү /гонид, хонин шүүр, шүхэргэнэ, хонин шүхэр, зэгнэ зэргээр ард түмний дунд нэрлэгддэг/гэх энэ ургамал нь шүхэртний овогт хамаарах олон наст ургамал. Ерөнхий тархац нутаг нь БНХАУ, ОХУ, Солонгос, Зүүн Сибирь, Манжуур, Монгол. Манай оронд ургамал газарзүйн Хэнтий, Монгол Дагуур, Дорнод Монгол, Хянган, Хангайн тойргийн зүүн, зүүн хойт хэсэгт, Дундад Халхын тойргийн хойт хэсэгт хээрийн бэсрэг уулс, дов толгодын хайргархаг, чулуурхаг хажуу даган хялгана, гүйлс оролцсон бүлгэмдэлд, мөн тариалангийн атаршсан талбайд ургадаг.
Дэрэвгэр жиргэрүү нь цөөн толгойт каудекс бүхий голлосон үндэстэй, гемокриптопит, олон наст өвслөг ургамал. Голлосон үндэс бүхий уг ургамал нь үндэсний хүзүүвч буюу үндэсний бүдүүрсэн хэсэг болон ишний уг хэсгийн нахианаас шинэ найлзуур үүсч ургадаг. Энэ ургамлын үндсийг 20-40 см хүртэл тасдаж авахад сэргэн ургах нахиа үлдэхгүй учир дахин сэргэж ургадаггүй гэнэ.
Г.Уянга
olloo.mn
olloo.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12346
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих