Дорнод аймгийн нутаг дэвсгэр дээр 73 овгийн 635 зүйл ургамал, 8 овгийн 50 гаруй зүйлийн мод
сөөг бүртгэгдсэн. Үүнээс 118 зүйл нь эмийн ургамал, 21 зүйл нь нэн
ховор, 60 гаруй зүйл нь ховор ховордож байгаа, 560 зүйл нь элбэг ургамал болно. Одоогоор иргэд, уламжлалт эмнэлэг, эмийн сангууд нохойн хошуу, хусны шүүс, лидэр, эмийн таван салаа, алтан гагнуур зэрэг ургамлыг маш бага хэмжээгээр түүж хэрэглэдэг.
Зах зээлд өртөж хомсдож болзошгүй нэлээд хэдэн зүйлийн ургамал байгаагаас чихэр өвс, зээргэнэ, эгэл бавран, газрын үс, дэрэвгэр жиргэрүү, чацаргана, цагаан мөөг зэрэг зүйлүүд байна.
Дорнод аймагт зарим ашигт ургамлууд тухайлбал дэрэвгэр жиргэрүү чихэр өвс гэх мэт ургамлын нөөц багасах хандлагатай болж байгаа. Дээрх ургамлыг үндсээр нь жил дараалан их хэмжээгээр түүж байгаа нь эмийн ач холбогдолтой ургамлуудын тархацад муугаар нөлөөлж байна.
Ургамлын тархац нутаг, генийг хамгаалж авч үлдэх зорилгоор түүж бэлтгэх нөөцгүй болж устах аюулд орж байгаа нэн ховор, ховор ургамлыг түүr бэлтгэхийг хориглох арга хэмжээ авч байдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих