Монголын улстөрийнхөний чансааг тогтоох "Ардын элч” бүх нийтийн санал асуулга орон даяар www.ardiinelch.mn сайтаар явагдаж эхлээд удаагүй байна.
Хамгийн ардчилсан ил тод нээлттэй энэхүү санал асуулгад өөрийгөө болон өөрийн дэмждэг улстөрч АРДЫН ЭЛЧ- ээ сайтан дээрх БҮРТГҮҮЛЭХ гэсэн цэс рүү орж нэр дэвшүүлж аж.
Энэхүү ард түмний санал асуулгад иргэд сонгогч хэн бүхэн цахим орчинд оролцож болох бөгөөд гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд хүртэл саналаа шууд өгч болохоороо давуу юм.
Ардын элч санал асуулга нь: ҮНДЭСНИЙ 50 АРДЫН ЭЛЧ, ЗАЛУУ 50 АРДЫН ЭЛЧ, ЭМЭГТЭЙ 50 АРДЫН ЭЛЧ, АЙМАГ ДҮҮРЭГ ТУС БҮРИЙН 5 АРДЫН ЭЛЧ -ийг тодруулна. Ийнхүү тэдний тухай мониторинг, мэдээ мэдээлэл, намтар, хийсэн ажил, swotшинжилгээ, зэргийг дэлгэрэнгүй мэдээлж сонгогчийн боловсролыг дээшлүүлэх тэдний сонголтоо зөв хийхэд тус болохоос гадна нам улс төрийн хүчнүүдэд намаас аливаа сонгууль, албан тушаалд нэр дэвшигчээ зөв тодруулж нэр дэвшүүлэхэд нь судалгаа болж өгөхөөрөө өндөр ач холбогдолтой. Мөн нэр дэвшигч өөрийн чансааг мэдэх нэг ёсны сонгуулийн өмнөх их сунгаа болж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих