Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын өрсөлдөөн үргэлжилсээр. Өршөөлийн хуульд хориг тавьж, түүнийгээ Их хурлаар батлуулж чадсан нь Ц.Элбэгдоржийн хувьд ялалт байсан. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг улс төрд оруулж ирэхгүй байх том хаалт байв. Тухайн үед уг хуулийг өөрийнхөө талд батлуулж чадаагүй Н.Энхбаяр сэтгэл дундаар байсан нь дамжиггүй. Харин энэ удаа тэр Шадар сайд болох юм гэнэ. Энэ хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө тавьсан болохыг МАХН-ынхан мэдэгдлээ.
Түүнийг Шадар сайд болох бичгийг өргөн барьсантай холбогдуулан эрх зүйн хувьд энэ албан тушаалыг Н.Энхбаяр гэдэг хүн хашиж болох уу гэдэг асуудал бий. МАХН-ын удирдлагуудын хэлж байгаагаар Өршөөлийн хуулиар нэмэгдэл ял буюу ялтайд тооцох хугацаа өршөөгдсөн. Тиймээс Шадар сайд болоход ямар ч асуудалгүй гэсэн.
Харин Ерөнхийлөгчийн Хуулийн зөвлөхийн хэлж байгаагаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг бий. Хоригийн дагуу Н.Энхбаярын шийтгэл хүлээх хугацаа дуусаагүй аж. Тэгэхээр хэнийх нь зөв болж таарав. Бас л хоёр талтай болчихлоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Шадар сайдын нэрийг өргөн барьчихсан байгаа. Харин Ерөнхий сайдын зүгээс өргөн барьсан нэрийг Ерөнхийлөгчид санал болгох учиртай. Тэр үед л Ерөнхийлөгч ямар хариу өгөхөө одоо хэдийнэ бэлдчихсэн байгаа биз. Түүний хуулийн зөвлөхийн хэлснээр бол Засгийн газраас бичиг ирсний дараа албан ёсоор тодорхой мэдээлэл өгөх аж.
Дараагийн Шадараар Н.Энхбаярыг томилуулахаар Ц.Элбэгдорж оруулахгүйн тулд бүх зүйлээ хийнэ. Гэхдээ сайдыг томилох асуудлаар Ерөнхийлөгчийн саналыг л авдаг болохоос тэрбээр хорих тавих эрхгүй. Тэгэхээр Н.Энхбаярт анх санал тавьсан Ч.Сайханбилэгт өөрөө шийдээд Н.Энхбаярыг засагт оруулах эрх нь бий. Энэ удаагийн Ц.Элбэгдорж Н.Энхбаярын дуэль хэний ялалтаар өндөрлөх бол.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих