
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.
Салхи баруун болон төвийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.
Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 7-12 градус, говь талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16 метр хүрч, шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт 3 градус дулаан, харьцангуй чийг 39 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1346
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих