Японы мэргэжлийн сүмогийн 2016 оны эхний барилдаан буюу Хацү башё ирэх нэгдүгээр сарын 10-нд эхлэнэ. Тэгвэл өнөөдөр мэргэжлийн сүмогийн бөхчүүдийн чансаа зарлагдлаа. Энэ удаагийн башёг мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга, долоо дахь түрүүгээ хүртсэн Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлэн барилдана. Баруун талаас Хакүхо аварга босох ба Какүрюү аварга зүүний удаад босох юм байна. Энэ удаа дээд зиндаанд манай найман бөх барилдана.
Арслангуудыг озеки Кисеносато тэргүүлэн Тэрүнофүжи, Котошёогикү, Гойёдо нар удаалжээ. Мөн маэгаширагийн зүүний нэгт Ичиножёо гуравт бичигдсэн байна. Дэд зиндаанд манай долоон бөх хүч үзэх аж. Энэ зиндааг Сэйро Э.Өнөболд тэргүүлж байна.
Мөн макүшита зиндааг Шёотэнро тэргүүлж байгаа ба зүүний нэгээс барилдах юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих