
Жеки Чаныг хүмүүс маш олон сонирхолтой киногоор нь илүүтэй мэддэг. Харин бид түүний амьдрал, уран бүтээлд хамаатай хамгийн сонирхолтой баримтуудыг танилцуулах гэсэн юм.
- Тэр ядуу хятад айлд төржээ. Түүний эцэг, эх маш ядуу байсан учир, амь зуухын эрхээрхүүхдийгнь эх барьж авсан британийн эмчид түүнийг 26 доллараар худалдах гэж байсан гэдэг.
- Тэр 5,5 кг орчим жинтэй төрсөн бөгөөд юу гэвэл кесаревын хагалгаа хийлгэх хүртлээ эх ньтүүнийг 12 сар тээжээ. Тиймээс эх нь түүнийг"памбагар”хэмээн хочлодогбайж.
- Ер нь тэр олон хочтой байсны нэг ньжишээлвэл, «baseball bat» гэдэг хоч (тэр осолтойүзүүлбэрийг өөрөө хийдэг байснаас ингэж хочлодог байжээ).
- Түүнийг долоон настай байхад эцэг, эх нь ажил олж хийхээр Австрали руу явж, түүнийг Гонконгод дотуур байртай сургуульд үлдээсэн байна. Энд тэр Том хамарт гэдэг шинэ хочтой болжээ. Уурлаж бухимдсан багшнь таягаараа түүний хамрыг гэмтээсний дараа ийм хочтой болсон байна. Сургуульд байхдаа тэр акробат, жүжигний ур чадвар, дорно дахины тулааны урлагт суралцжээ.
- Найман настайдаа тэр"Том, жижиг Вонг Тин Бар” гэдэг анхны кинонынэг туслах дүрд тогложээ.1971 онд дунд сургууль төгсөхдөөтэр долоон кинонд тоглоод амжсан байна.
- Ганцхан үзэгдэлд тоглоход хамгийн олон дубль авахуулснаараа тэр Гиннесийн номд бичигдсэн бөгөөднэг киноны титрт нэр нь бичигдсэн тоогоор 2012 онд бас Гиннессийн ном орсон байна.Энэ кинонд тэр киноны зохиолч, найруулагч, гол дүрийн жүжигчин, продюсер, гүйцэтгэх продюсер, зураглаач, ерөнхий зураач, киноны төсвийг захиран зарцуулагч, үзүүлбэрийн зохицуулагч,хувцасны эрхлэгч, гэрэлтүүлэгч, орлон тоглогч, хөгжмийн зохиолч, дуучин, тэр чбайтугай нийтийн хоолны зохицуулагч гэсэн 15 албан тушаалд ажиллажээ.
- Өөрийн тоглосон кинонуудын нэгэнд осолтой үзүүлбэр үзүүлсний дараа тэр гавлын ясанд гарсан цоорхойг бөглүүлэх гэжтолгойдоо хуванцар ялтас суулгуулж,түүний баруун чих бараг сонсголгүй болсон байна.
- Дашрамд дурдахад, тэр сайхан дуулдаг.1984 оноос тэр өөрийн дууны 20 гаруй цомог гаргажээ.Тоглосон зарим кинонь түүний дуугаар төгсдөгбайна.
- Тэр юмыг төгс төгөлдөр хийхийг эрхэмлэгчхүн. Тэр өөрийн тоглосон нэг киноны гуравхан секундийн үзэгдлийн төлөөнөө 1600 удаа дубль хийж, хоёр өдөр зураг авахуулжээ.
10. Тэр дэлхийн даатгалын компаниудын харсан дансанд бичигдсэн хүн.Нэг ч даатгалын компани түүнийг даатгаж,эрсдэл хүлээхээс татгалздаг байна.
С.Инда

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13560
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих