Ирэх зургадугаар сарын 10-аас эхлэн Чойбалсан хотыг цэцэрлэгжүүлэх ногоон байгууламж бий болгох ажил өрнөнө. Үүний бэлтгэл үр үрсэлгээ тариалалт "Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ хийгдэж байна. Энэ жил "Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ 20 гаруй төрлийн 100 мянган ширхэг цэцгийн үрсэлгээ хийн, Шар хуайс, Хайлс, Гүйлс, Голт бор гэсэн дөрвөн төрлийн чимэглэлийн бутлаг мод, улиас зэргийг тарина. "Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ын үрсэлгээ тариалах ажилд өөрсдийн ажилчдаас гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Эзэнтэй монгол” хөтөлбөрийн эко ногоон эргүүлүүд ажиллаж байна.
Энэ байгууллагын ажлын талбай дээрээс монгол хүн юуг ч бүтээж хийх боломжтойг харж болох аж. Дорнодчууд бид ӨМӨЗО-д аялал жуулчлал, албан ажлаар очоод Хайлаар, Манжуур хотын цэцэрлэгжүүлэлтийн сайхныг нь гайхаж, шагшин магтаж ирдэг. Үүнтэй нэгэн адил монголчууд чадна гэсэн итгэл зүтгэлээр ажиллаж байна. Учир нь энд зөвхөн ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт хийхийн тулд төмрийн, модны, шаврын, тариалалтын олон ажлын тасаг ажилладаг. Гурван хүн шороо шигшиж хүрэн бор хөрс гаргаж, өөр хоёр нь хөрсөө зөөж үр үрслүүлэх талбай бэлтгэнэ. Түүнчлэн хоёр хүн шавар зуурч, хэвлэж хатаан үрсэлгээ тарих хашлага хийнэ. Бусад нь 100 мянган цэцгийн үрсэлгээг ширхэг бүрээр нь сулгаж нөгөө хэсэг нь хотын цэцэрлэгжүүлэлтийн хашаа хайсыг төмрөөр хийх зав чөлөөгүй ажил өрнөсөөр.
Үрсэлгээ хийх нарийн ажиллагаа шаарддаг. Үрсэлгээний темпоратур тааруулах, хөрсний чийг зохицуулах гээд ярвигтай. Энэ ажил дууссаны дараа тарьсан цэцгээ ямар үзэмжтэй саванд хийх хашаа хайс нь ямар өнгөтэй байх вэ гээд бүгдийг нарийн төлөвлнө. "Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ цэцгийн саванд анхаарч өнгө бүрийн гоёмсог савнуудыг урд хөршөөс авчирчээ.
Цэцгийн савтай цэцэгнүүдээ хотын замын гэрлийн шонд өлгөж, тусгаар тогтнолын талбайд цэцгийн мандал бий болгох юм байна. Цэцгийн сав нь цэцэгнээсээ үнэтэй тусаж байгаа тул өөрсдөө шавраар цэцгийн сав хийж туршжээ. Нэг цэцгийн сав авах мөнгөөр шуудай цемент авч өөрсдөө хийвэл 20 ширхэг цэцгийн савтай болох аж. Цаашид янз бүрийн хэлбэртэй шавран цэцгийн сав хийн өнгө өнгөөр будаж ашиглаж болох тухай "Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ –ын дарга ярьж байв.
Зургийн тайлбар: Сумын ИТХ-ын удирдлагууд ногоон байгууламж гэрэлтүүлгийг хариуцдаг "Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцав.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих