Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид зүүн бүсийн тулгуур хотынхоо хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ
Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар Чойбалсан хотын Ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг 2014 оноос эхлэн "Кёнжин архитектор номад” ХХК хийж гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн хугацаанд тус компани орон нутагт 11 удаагийн судалгаа, танилцуулга хийж ажилласан бөгөөд холбогдох байгууллага, мэргэжилтнүүд ард иргэдээс санал хүсэлт авч хамтран ажиллажээ. Тухайлбал 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон нутагт олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж аймгийн удирдлагууд, мэргэжилтнүүд, иргэд нийт 167 хүн оролцон саналын хуудас, болон асуултаар нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөө хот төлөвлөлт, архитекторын мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хэлэлцэгдэж одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувтай явж байна. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид Чойбалсан хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг дэмжин дээд шатны байгууллагад уламжиллаа.

www.choibalsan.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13969
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих