Дорнод аймгийн Авто тээврийн төвийн мэдээлснээр 2016 оны нэгдүгээр сарын эхний хагаст Өвдөг-Баянхошуу хилийн боомтоор 87 мянга 825 баррейл тос хилийн чанадад гаргажээ. Петрочайна дачин тамсаг компани олборлосон түүхий тосоо Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн боомт болон манай аймгийн Халхгол сум дахь Баянхошуу-Өвдөг боомтоор тус тус тээвэрлэдэг.
Дашрамд дуулгахад Сүхбаатар аймагт харъяалагдаж байсан Бичигтийн боомт оны өмнөхөн манай аймагт хамаарахаар болсон байна. Ингэснээр Сүхбаатар аймаг боомтгүй болж, зүүн бүсийн хилийн боомтууд Дорнод аймагт төвлөрөөд байгаа юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих