
Манай аймаг БНХАУ-тай 4 боомтоор хиллэдэг. 3 нь газрын, нэг нь агаарын боомт. Эдгээр боомтын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор хоёр талын холбогдох хүмүүс оролцсон гэрээ хэлцлийг хийлээ. Хэд хэдэн асуудал шийдэгдсэний дотор манай иргэд, ялангуяа Дорнодынхон ихээр зорчдог Хавирга-Ар хашаатын боомтоор хил нэвтэрлээ гэхэд цаашаа Хятадын нутаг дэвсгэрээр явах асуудал хязгаарлагдмал байсан.
Энэ асуудлыг Хятадын талтай ярьж тохиролцсоноор машины зөвшөөрөл факс гэлгүйгээр манай иргэд Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот, Хянган аймгийн Улаан хот, Шилийн гол аймгийн Шилийн хот хүртэл өөрсдийн унаагаар чөлөөтэй зорчих боломжтой боллоо.
Мөн Халх голын Баянхошуу-Өвдөгийн боомтыг түшиглэсэн "Чөлөөт бүс” байгуулах асуудлаар харилцан тохиролцож шийдэлд хүрсэн. Тухайлбал, хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүн гаргах, Дорнод аймагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах гэхчлэн асуудал энд яригдсан ч цаашлаад эдийн засгийн болон аялал жуулчлалын чиглэлээр өргөжүүлэх боломжтой гэдэг дээр санал нэгдсэн гэв.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10411
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих