
Дорнод аймаг дахь шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин, дизель түлшний үнэ 40 төгрөгөөр нэмэгдээд тав хонож байна. Бид шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг нефть импортлогчдоос тодруулахад дараахь тайлбарыг өгч байна.
Уул уурхайн яам, Монголбанктай хамтран "Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгожээ. Харин "Жаст Ойл” компани "Магнай трэйд” ХХК-д худалдагдсан тул дээрх хөтөлбөрт хамрагдаагүй байна. Энэ нь тус компани үнээ нэмэх шалтгаан нь болсон бололтой. "Магнай трэйд” компанийн хувьд энэ зээлээс багагүй хэсэг буюу 20 гаруй тэрбум төгрөгийг авсан хэрнээ ийнхүү урьдчилан мэдэгдэлгүйгээр нэмээд байгаа юм.
Хөнгөлөлттөй зээлд хамрагдсан компаниуд онцгой нөхцөл үүсээгүй тохиолдолд үнээ нэмэх ёсгүй юм байна. Гэтэл дээрх хоёр компанийг дагаад бусад нь ч үнээ нэмээд эхэлж. Сар шинэ ойртсон энэ өдрүүдэд шатахууны үнийг нэмж байгаа нь иргэдэд ихээхэн дарамт болж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих