
Одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Гомбо хэмээх нэгэн хүн амьдардаг байжээ. Түүний багш нь нэгэн түвд лам байж гэнэ. Гэтэл Гомбо гуай гэнэт нас нөгчжээ. Ар гэрийнхэн нь багшид нь очиж ном уншихыг гуйв. Тэр түвд лам талийгаачийн шарил байгаа гэрт ороод толгой талд нь сууж, гэр орныхны хүмүүст сайхан цай чана гэжээ. Тэгээд лам ном уншаад эхлэв гэнэ. Цай болонгуут нөгөө лам талийгаачийн аяганд цай хийлгээд дэргэд нь тавьжээ. Бусад хүмүүсийг ч цайгаа ууцгаа гэж гэнэ. Тэгэж байснаа "Гомбо оо, хүү минь босож цайгаа уу” гэжээ. Тэгтэл нөгөө талийгаач болсон хүн маань эрүүл саруул болж босож ирээд аягатай цайг уужээ. Ингээд тэр хүн амилж ар гэрийнхэн нь их баярлажээ. Лам ч гэртээ харьсан байна. сүүлд тэр Гомбо "Надад бүх зүйл зүүдлэж байгаа юм шиг санагдсан. Би явсаар нэг шаварт орж зоогдоод явж чадахгүй болоод байтал нэгэн улаан дээлтэй хүн хүрч ирээд шавраас татаж гаргаад яваад өгсөн” хэмээн ярьжээ.
Зундуй ламын гайхалтай явдлаас

Өөрийгөө өмхийрүүлж амь гарсан нь
Гучаад оны бариа тавианы үед Зундуй лам баригдаад Дэлгэрцогт суманд хар гэрт хоригджээ. Түүнийг хойш ачихаар цагдаа нар гаргах гэсэн боловч шал өмхий үнэртэй болсон байжээ. Тэд наадах чинь замдаа үхэх юм байна гээд орхиод явсан бөгөөд гэртээ ирээд зүв зүгээр болсон гэдэг. Мөн түүнээс өмнө юмуу хойхно дотоод яамныхан түүний эд хөрөнгийг хурааж хөөрөг, шоо, бэрээ гуравыг нь аваад явжээ. Хэд хоногийн дараа Зундуй лам "Миний юмыг эргүүлж өгөх ёстой. Яагаад ирэхгүй байна” гээд байжээ. Хүмүүс "Солиотой юм ярих юм. Яаж өгдөг юм бэ” гэж байжээ. Гэтэл хэд хоногийн дараа дотоод яамны хүн ирж ламаар анкет бөглүүлээд, "Чиний юмыг авчирлаа. Дотоод яам өг гэсэн” гээд юмыг нь буцааж өгчээ. Одоо тэр зүйл нь Улаанбаатар хотод суудаг дүүд нь байдаг гэнэ билээ.
budda.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14032
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих