Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хоёрдугаар сарын 9-ний Мягмар гарагт тохиож байгаа. Бүх нийтийн амралт хоёрдугаар сарын 9-11-нд үргэлжилж, 12-ны Баасан гарагт ажил, сургууль цуглах юм байна.
2013 он хүртэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2-нд амардаг байсан бөгөөд 2013 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус хуульд нэмэлт оруулж шинийн 1, 2, 3-нд амрахаар хуульчилсан.
Хуулийн дагуу 2014 оноос эхлэн Цагаан сараар гурав хоног амардаг болсон билээ.
Б.Дэжид
gereg.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих