Европын холбоо Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа шийдвэрлэх боломжгүй байгаа дүрвэгсдийн хямралыг шийдэхэд хоёр сараас ихгүй хугацаа үлдсэн гэдгийг онцоллоо.
Ирэх гуравдугаар сарын 17-18-нд Европын зөвлөлийн дээд хэмжээний уулзалт болох агаад цагаач, дүрвэгсдийн асуудлыг голлон хэлэлцэх юм.
Хэрэв хоёр сарын хугацаанд тус асуудлыг шийдэж чадахгүй аваас, Шенгены бүс уналтанд орно гэж үзэж байна.
Гэвч, "Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас, хэрэв ЕХ-ны улсууд нутаг дэвсгэрийн хилээ гэнэтхэн хааж, дүрвэгсдийг нэвтрүүлэхгүй болох аваас, тэдгээр дүрвэгсэд хууль бусаар хил нэвтрүүлэгчдийн золиос болж, цаашилбал хүний наймаанд өртөх магадлал өндөр болно гэдгийг сануулж байгаа юм.
Өнгөрсөн оны хамгийн тулгамдсан асуудлын нэг болсон дүрвэгсдийн хямралыг нааштайгаар шийдэхгүй аваас дүрвэгсэд хил нэвтрэх хууль бус арга замуудыг сонгож, амиа алдах эрсдэл байгааг анхааруулж байна.
2015 онд Европыг зорьсон 3800 дүрвэгч амиа алджээ.
И.МӨНХЦЭНГЭЛ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих