
Баянтүмэн сумын 3-р багийн нутаг Зоогийн говь гэдэг газар аймгийн төвөөс 80 км-т өвөлжиж буй малчин А.Пүрэвдоржийн суурьт 2016 оны 01 дугаар сарын 12-нд малын халдварт өвчний сэжигтэй тохиолдол байж болзошгүй дуудлагын дагуу сумын болон аймгийн Мал эмнэлэгийн эмч мэргэжилтэнүүд газар дээр нь очиж эмнэл зүйн үзлэг хийж ажилласан.
Үзлэгээр өвчний онош тодруулах шаардлагатай шинжилгээг хийж дээжийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит хүргүүлэн 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр шинжилгээний хариугаар хонины цэцэг өвчин болох нь тогтоогдсон байна.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж сэжиг бүхий 82 толгой хонийг тусгаарлаж эрүүл өвчтэй нийт 850 толгой хонинд хонины цэцэг өвчний вакцинжуулаад байна.
Сумын Засаг даргын 2015 оны 01 сарын 15-ны А4 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, улмаар сумын Засаг даргын 2015.01.18-ны А\ 05 тоот "Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” , 2015.01.18-ны А6 тоот "Хорио цээрийн хээрийн ариутгалын пост ажиллуулах тухай” захирамжуудыг тус тус гарган хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
Дорнод аймгийн Онцгой байдлын газар
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих