Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилгачдын холбоо хамтран аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөө батлан Тус нээлтийн арга хэмжээнд барилга угсралт, засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхлэдэг нийт 17 аж ахуйн нэгжийн 51 инженер техникийн ажилтан албан хаагчид хамрагдлаа.
Тухайн аяны хүрээнд туршлага солилцох, аж ахуйн нэгжүүдийн ажилтанг чадвахжуулах, үзүүлэх сургалтууд, барилгын угсралтын ажлын зурагт магадлал хийлгэх, барилгын материалд лабораторийн шинжилгээ хийлгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хамтарсан хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэх зэрэг ажлууд зохион байгуулагдаж байна.
Энэхүү үйл ажиллагаанд оролцсон аж ахуйн нэгжүүд нь тухайн аян нь барилга угсралтын үйл ажиллагаа эхлэх үе цагаа олж зохион байгуулагдаж байгаа нь сайшаалтай хэмээн хүлээж авч байлаа.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих