Жил жилийн Сар шинийн босгон дээр "Улсын сайн малчин”, "Улсын тэргүүний тариаланч”, "Улсын тэргүүний фермер”, "Улсын тэргүүний тариаланч хамт олон” шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жил 99 хүн дээрх цол, тэмдгийн эзэн болох нь аль хэдийн тодорхой болсон ч Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргах ажил хойшилсоор байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулж шийдюр гаргах байснаа хойшлуулж, ээлжит бус хурлаар оруулахаар болсон сураг гарсан. Гэтэл ээлжит бус хурал зарласангүй, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ч хэлэлцсэнгүй. Аль хэдийн тодорхой болсон шагналын талаар шийдвэр гаргахаа хойшлуулаад буй нь уг шагналыг ганзагалан тойрог руугаа явахаар төлөвлөж, машин унаа, дулаан хувцсаа зэхээд хүлээж буй улстөрчдөөс болж буй аж.
Тодруулбал, УИХ-ын намрын чуулган энэ долоо хоноп завсарлах гэж байхад хэлэлцэх асуудлын дараалалд орсон 39 асуудал шийдлээ хүлээж байгаа. Энэ чуулган хангалтгүй ажилласан гэсэн цол зүүхгүйн тулд хэлэлцэх асуудлаа дуусгах зорилго тавьж буй. Гэтэл сайн малчны шагналын шийдвэр гарангуут УИХ-ын гишүүд шагнал гардуулахаар тойрог, тойрог руугаа явж, чуулган ирцгүй болчих гээд байгаа тул ийн хойшлуулж буй аж.
Сонирхуулахад, энэ жилээс эхнэр, нөхөр хоёуланд нь сайн малчин тэмдэг олгохоор болжээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих