Өнгөрсөн сард Баянтүмэн сумын Өлзийт багийн Зоогийн говь гэдэг газар хонины цэцэг өвчин илэрсэн тухай бид мэдээлж байсан. Өвчний голомтод буй хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгалын пост ажиллуулж буй.
Тэгвэл цэцэг өвчин дахин Матад суманд гарчээ. Тус сумын Жаргалант багийн "Зэрэглээт” гэдэг газар малчин Г-гийн 9 хонинд өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Ингээд өвчилсөн байж болзошгүй хонийг тусгаарлаж, дээжийг нь шинжлүүлэхэд "Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон байна.
Хонь, ямааны цэцэг өвчин нь 21 хоног хүртэл нууц үедээ явагддаг бөгөөд нүд, ам, хамраас нулимс, салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олширч амьсгал түргэсэх, цэцгийн цэврүүт гүвдрүү, булдруу ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя, сүүлний дотор талын үсгүй хэсэгт үүсэж ус тэжээлд дургүй болох шинж тэмдэг илэрдэг байна.
Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг нь хөнгөн хэлбэрээр илэрвэл үхэл, хорогдол 5–10 % иас хэтрэхгүй. Харин өвчний эмнэл зүйн шинж тэмдэг богино хугацаанд олон тооны малд илрэх үед вирусын хоруу чанар ихсэж өвчилсөн хонь, ямаа олноор хорогдохоос гадна 4–өөс доош сарын бойжилттой төлийн үхэл 100%-д хүрч болно. Гэхдээ нас гүйцсэн малын өвчлөл, үхэл, хорогдол өсвөр малынхаас харьцангуй бага байдаг аж.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих