Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас "Тул загасаа хайрлан хамгаалъя” аян өрнүүлж байгаа аж. Уг аяны хүрээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг явуулж, голд тавьсан загасны торыг хурааж байгаа гэнэ.
Тухайлбал Халхгол сумын иргэн М.Эрэмгийбаатар, Б.Ганзориг нар голд тор тавих гэж байсныг нь таслан зогсоож, загасны торыг хураан авчээ. Шалгалтын хэсгээс зөрчил илэрсэн иргэдэд хууль дүрэм танилцуулахын зэргэцээ тор тавихгүй гэсэн гарын үсэг зуруулж авч байгаа гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих