Өнөөдөр аргын тооллын 2014 оны
дөрөвдүгээр сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны
"Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин
туулай сарын 17. Хонгорцог одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь
өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Наран
06.13-д мандаж, 19.47-д жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр
буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш
шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх,
тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл
тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич,
тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс
доройтно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хянуур байх өдөр. Өнөөдөр албаны ажил чухал ажил хийх гэж байгаа бол маш гярхай байх хэрэгтэй. Магадгүй та өнөөдөр ажил дээрээ чухал асуудал шийдэж урьдын алдаануудаа залруулах бололтой байна.
Үхэр (4/20-5/20)
Урамшуулагч өдөр. Өнөөдөр үнэхээр ер бусын өдөр байх болно. Өчигдөр та
бүхэн дэлхийг ч эргүүлэм их эрч хүчтэй байсан. Өнөөдөр таны гоо сайхны,
сайн сайхны, уран бүтээлч, оюун санааны мэдрэмж таны бодож байгаагаас ч
илүү өндөр байна. Та өнөөдөр хайртдаа ихээхэн анхаарал хандуулах
бололтой.

Мэлхий (6/22-7/22)
Өмнөх
өдрийн шинж хадгалагдана. Та өөртөө ямар ч санаа бодолгүй мэт
санагдана, үүнд бүү анхаар. Өнөөдөр гэнэтийн явдлаас хол бай, дараа нь
харамсах болно. Ямар ч ажилд амжилтаа тооцоолохгүй байхыг зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Зорилготой
өдөр. Та зөөлөн, сул, гунигтай байснаар эргэн тойрны хүмүүст өөрийн
үүргийг алдана. Идэвхгүй байх хэрэггүй. Дуртай ажлаа хийхийг зөвлөх
боловч та гүйцэтгэж чадахаасаа илүү ихийг авахыг хичээ. Өөртөө үнэн,
бодитой гэсэн зүйлээ хий.
Охин (8/23-9/22)
Нийгмийн ажил, өндөр албан тушаалтанд хандах, шүүхийн ажил зэрэгт
таатай өдөр. Сэтгэл татмаар санал нь танд ашиг хонжоо болон сэтгэл
ханамжийг авчирна. Бусад ордын төлөөлөгчдийг бодвол хамгийн эмх цэгцтэй
хамтран ажилтан болно. Чухал шийдвэр гаргах гэж яарсны хэрэггүй.
Жинлүүр (9/23-10/22)
Тогтворгүй сэтгэл хөдлөл, итгэлгүй дүгнэлт, хуумгай харилцаатай байна.
Таны энэ байдал хувийн амьдралд хүндрэл авчирна. Та өнөөдөр өнгөрсөн
сард эхэлсэн ажлаа дуусга. Цаг хугацааг алдахгүйн тулд хамгийн гол
зүйлээ хийхийг хичээ. Аливаад сульдаж, саатах хэрэггүй.
Хилэнц (10/23-11/21)
Таагүй
өдөр. Хэтэрхий болгоомжлол, ажлын ачаалал танд төвөгтэй байх бололтой.
Таны нэр хүндийн бодит үнэлэмж буурч болзошгүй. Түргэн амжилт олохоор
өөрийгөө зовоох хэрэггүй. Балмад явдал, хөнгөмсөг шийдвэрээс зайлсхий.
Нум (11/22-12/21)
Дарамттай
өдөр. Өнөөдөр урьд нь шийдвэрлэгдээгүй асуудлууд нь төвөг болно. Таны
сэтгэлийн тогтворгүй байдал үйл ажиллагаанд чинь саад болно. Бүх
зүйлийг орхиж явахыг хүснэ. Үүссэн сөрөг байдлыг засах бүх боломжийг
ашигла.
Матар (12/22-1/19)
Сэтгэл
хөдлөл ихтэй өдөр. Зөнч сap таныг аливаа зүйлийн чухлыг нь авч үзээсэй
гэж хүсч байна. Бархасбадь гараг таныг түнштэйгээ харилцаа тогтоохыг
дэмжиж байна. Дотно харилцаа нь үгээр илэрхийлэх боломжгүй мэдрэмжийг
илэрхийлэхэд тусалдаг гэдгийг мэдэж ав. Галзуу дур хүсэл оргилох
магадлалтай. Энэ мэдрэмжийг эмчлэх хамгийн сайн арга бол тэр эрч хүчээ
эерэг байлгах юм.
Хумх (1/20-2/18)
Засвар
хийх орон сууцаа солих амьдрах орчиноо өөрчилөхөд таагүй өдөр. Өдрийг
хийж дадсан ажлаа хийж өнгөрүүлэх нь өлзийтэй. Таны санхүүгийн байдал
тэртэй тэргүй муу байхад хүнд байдалд орох алхамыг бүү хий. Эд
хөрөнгөтэй холбоотой олон асуудал үүсэх бололтой.
Загас (2/19-3/20)


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих