
Баян-Өлгий аймгийн хойдхэсэг, Увс, Завханы нутгаар өнөөдрөөс эхлэн цасан шуурга шуурч, баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр, шинийн 3-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуургатай, хүйтэн байхыг малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.
Мөн маргаашнаас ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хагаст, 13, 14-нд төв, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, талын нутгаар, 13-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, Алтайн салбар уулс, Олон нуурын хөндий, Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хүрэнбэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
Д.ЖАРГАЛ
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих