Сар шинийн өдрүүдэд Сүхбаатар аймгийн Шилийн богдыг зорих сүсэгтэн олны урт цуваа үргэлжилдэг. Манай аймгаас ч өдөр тутам цөөнгүй иргэд Шилийн богдыг зорин явсаар байгаа. Тэгвэл тус аймгийн нутгаар цас ихтэй байгаагаас автомашин саатах тохиолдол гарч байна. Тухайлбал өчигдөр Шилийн богдоос 50 км зайтай газар 2 автомашин цасанд сууж, шатахуун нь дуусчээ. Ингээд тус аймгийн ОБХ-ийн албан хаагчид очиж 7 иргэнийг Баруун-Урт хотноо хүргэсэн байна.
Шилийн богдод гарч хийморио сэргээх гэж буй иргэд техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа сайтар базааж замд гарахыг анхааруулж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих