"Уинстон” гэж нэрлэгдсэн далайн хар шуурга өчигдөр Фижи арлыг дайрч үлэмж хохирол учруулжээ. Орон нутгийн "FBC News” агентлаг энэ талаар мэдээллээ.
Фижигийн гамшигтай тэмцэх үндэсний товчооны мэдээлснээр, хар салхины улмаас 20 хүн амь үрэгдсэн байна. Хохирогчдын хамгийн ахмад нь 97 настай байсан бөгөөд ихэнх нь далайд загасчилж яваад живэх, нурсан байшинд дарагдах, хучтэй салхинд хийсч ирсэн биетэд цохигдох зэргээр амиа алджээ. Үүнээс гадна баасан гаригийн орой задгай далайд гарсан долоон загасчин одоо болтол сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж.
Эрх баригчид орон гэргүй болсон 701 өрхийг түр амьдрах байраар хангаж, 4184 хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Дулаан бүсэд үүссэн салхины хурд 62 км/ц хүрэхэд Дэлхийн цаг уурын холбооноос оноосон нэр өгдөг байна. "Уинстон” хар салхины хурд 200-300 км/цаг хүрсэн нь тавдугаар шатлалын буюу хамгийн хөнөөл ихтэй салхи гэж тооцогдож байгаа юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15105
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих