АНУ-ын өмнөд хэсэгт хүчтэй хуй салхи дэгдсэний улмаас Арканзас болон
Оклахома мужид олон хүн амиа алдаж, эд хөрөнгийн их хэмжээний хохирол
учирчээ. Хүчтэй хуй салхины улмаас амиа алдсан хүний тоо 20 гараад
байгаа талаар "ВВС" мэдээллээ.
Амиа алдсан хүний олонх нь Арканзас мужийн харьяат аж. Бэртэж гэмтсэн хүний тоо одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хэд хэдэн хот, тосгонд айлуудын байшин нурж сүйджээ. Үүнээс гадна хуй салхинд олон тооны суудлын болон ачааны автомашин өртөж эвдэрсэн байна. Арканзас болон Оклахома мужуудад хоёр өдрийн турш үргэлжилсэн хуй салхины улмаас муж хоорондын хурдны замуудыг түр хугацаанд хаахаар болжээ.
Хуй салхинд хамгийн их өртсөн хотуудад аврах албаныхан ажиллаж сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. Тэдний мэдээлж байгаагаар амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Я.ДАРЬСҮРЭН /ӨДРИЙН ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих