-Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Таныг нам дотроо хамгийн өндөр саналаар сонгогдсон төлөөлөгч гэж дуулсан.
-Сайн сайн. Сайхан хаваржиж байна уу?. Би 13 дугаар тойрог буюу Чулуунхороот / Эрээнцав/ сумаасаа сонгогдсон. Энэ нутагт миний аав, ээж насаараа амьдарсан нутаг минь юм. Аав минь энэ сумыг байгуулалцсан, насаараа нарийн бичгийн даргын алба хашиж явсан хүн. Миний ажил, амьдралын гараа ч энэ нутгаас эхэлсэн. Сумынхаа дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгчээр олон жил ажилласан даа. Ардчиллыг энэ нутагт би эхлүүлж байлаа. Тиймээс надад энэ нутгийн зон олон итгэл хүлээлгэсэн нь лавтай. Ганц Гомбогүрийн нэр нүүр юу байхав, миний эцэг эхийн олондоо нэр хүндтэй явсны буян гэж ойлгодог. Монголчууд бид чинь "угшил сайтын унага, удам сайтын үр" гэж ярьдаг шүү дээ. Тиймээс ч тэр хэрийн өндөр санал авсан.

-Тэр их итгэлийг хүлээсэн хүн чинь сум руугаа овоо юм татаж чадав уу?
-За даа, яг тэр өнцгөөс нь харвал бага даа бага. Одоогийн манай хурал цөөнхөө тоодоггүй, үгийг нь сонсдоггүй, санал санаачлагыг нь дэмждэггүй, хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаан болсоор удлаа. Миний хувьд сумандаа ахуй үйлчилгээний төв, чөлөөт цаг өнгөрөөх талбай барих санал оруулсан ч дэмжигдээгүй ээ. Харин ганц ковш 75 саяар энэ жил тавиуллаа. Суманд маш хэрэгтэй эд. Хур хог хаягдлаа цэвэрлэх, вагоноос нүүрсээ татах, цаашдаа бохирын шугамаа сэргээх далан шуудуу ухах гээд ашиглах зүйл мундахгүй л дээ. 2016 онд манай сумын 60 жилийн ой тохионо. Аятайхан тэмдэглэх санаа байна. Өөрийнхөө чадах чинээгээр дэмжинэ дээ. Нэг сайхан сумын түүхийг өгүүлсэн зурагт альбом гаргахаар /Эрээнцавын сургуулийн захирал асан/ Санжмятавтай ярьж байгаа. Одоо сумынхаа шүтээн Баянхаан уулаа тахина. Манай сумын морьд их л хурдан байгаа сурагтай.

-Хуралд цөөнхийн зовлонг амсч л байгаа юм байна?
-Иргэдийн төлөөлөгч гэдэг бол угтаа нийтийн эрх ашгийн төлөө, ард иргэдийнхээ, орон нутгийнхаа хөгжлийн төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Ингээд нэгдсэн бодлогоор хамтарч ажиллах учиртай. Гэтэл намчирхаж талцаж, тал тохой татсан, "бялуу хуваалцах" зарчмаар манай аймгийн ИТХ ажиллаж байна. Манай танай нам гэлтгүй аль аль нь ийм байдалтай болсон. Миний хувьд энэ бусармаг явдалтай эвлэрч чадахгүй. Надад тэгж идэж уухын шунал алга. Тиймээс ч өдийг хүртэл өөрийн зөв гэсэн талдаа бат зогсож байна. Цөөнхөө боомилно гэдэг биднийг хохироох биш ард иргэдийг л хохироож байгаа хэрэг. Миний хувьд өөрийн хувийн бизнесээрээ унаж босож өдий зэрэгтэй явааг Дорнодчууд мэднэ.

-Танай нам ч бас дотроо хуваагдмал байгаа нь энэ бүгдэд нөлөөлж байгаа байх?
-Намын бодлого, дүрэм журмыг барихгүй яваа хүмүүсийг намтай холбож үзэж болохгүй л дээ. Ашиг сонирхол өнгө мөнгөн дээр хэнтэй ч хамаагүй нөхөрлөнө гэдэг увайгүй явдал. Сонгогдохдоо ард иргэдийн төлөө, орон нутгийн төлөө зүтгэнэ гэж цээжээ дэлдэж гарчихаад гарсан хойноо өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө явж байгаа хүмүүсийг хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэдэж байгаа байлгүй дээ. Аймгийн ИХ-ын төлөөлөгч дотор ил далд шүүмжлэлтэй ханддаг төлөөлөгчид байгаа, санаа нийлээд зүтгэхэд шударга үнэний төлөө айж хулчийх юм алга. Зарим хүн буриадууд хөлдүү гэдэг, буриадууд хэлэхээ хэлчихдэг, хийхээ хийчихдэг, шударга хөдөлмөрч зан чанар бидний цусанд байдаг болохоор хатгаад байдаг байлгүй дээ. Би буриад зон олноороо бахархаж явдаг.Энэ жил Алтаргана наадам сайхан болох байх.

-Энэ удаагийн ИТХ энэ жил 50 гаруй тэрбумын хөрөнгө хуваарилсан. Төсвийн хөрөнгийг хэр оновчтой хуваарилсан гэж бодож байна?
-Маш их мөнгийг гарын салаагаар урсгаж байна. Тэргүүлэгчдээрээ ганцхан шөнийн дотор хуралдаад л багц багцаар нь оруулж ирээд батлуулдаг. Төлөөлөгчид нь ч өөрсдийн тойрогтоо юм хийсэн дүр үзүүлэх гэж ямарч хамаагүй үр өгөөжгүй зүйлд хөрөнгө суулгадаг. Хөгжлийн нэгдсэн бодлого алга. Олон талаас нь олуулаа харж шийдэх хэрэгтэй л дээ. Харамсалтай нь тийм юм байхгүй.

-Жишээ хэл л дээ?
-Жишээг би тоолоод барахгүй ээ, аймгийн удирдлагууд тансаг хэрэглээгээ нэг удаа хойш тавих хэрэгтэй шүү дээ. Төсөв гэдэг татвар төлөгчдийн мөнгө. Өгөөжтэй хүртээлтэй зүйлд зарцуулах ёстой. Махны зоорь 200,00 сая төгрөг тавиуллаа. Одоо Дорнодын ард түмэнд ямар өгөөж өгч байна, жил боллоо харагдахгүй л байна шүү дээ. Нэг сум наадмаа хийх гээд зөвхөн талбайг зөөж барихад 100,000 сая төгрөг төсөвлөсөн байх юм. Чойбалсан сум ойгоо сайхан ногоон дэнж дээр асар майхнаа босгоод олс татаад их л гоё наадам болсныг санаж байна. Аймгийн төвийн наадмын талбай гэхэд 300 саяар засагдсан. Одоо тийм гялайж гялтайсан юм байна уу. Угтах үдэх талбай нэн шаардлагатай зүйл мөн үү. Ард түмний амьдрал сайжраад ирвэл хэдэн тэрбумаар ч сайхан стадион бариад наадсан ч яах вэ дээ. Цэцэг, бут тарьснаараа аймаг хөгжинө гэвэл эндүүрэл. Эргээд бидэнд 100 биш юм аа гэхэд тавин хувь нь ч болтугай ашгаа өгөх, иргэдийн амжиргаанд дэм болохуйц зүйлд зарах ёстой.

-Таныхаар тэгвэл юунд зарцуулмаар байна?
-Бид хөгжлийнхөө түлхэц болох зүйлд гар татах хэрэггүй. Бүтээн байгуулалт, иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд жижиг дунд үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт дорвитой ажил хийх хэрэгтэй.

-Төсөв хэлэлцэх хурал дээр та гараа өргөж байгаа харагдаагүй.
-Би алинд нь ч гар өргөөгүй. Хууль бус төсөв юм чинь би гар өргөөд яах юм бэ?.

-Юу нь хууль бус тодорхой тайлбар хэлээч?
-Яг үнэндээ 35 төлөөлөгч бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж баталсан юм биш ээ. Тэргүүлэгчдээрээ л хэлэлцүүлж бэлдсэн зүйлээ өөрсдийнхөөрөө батлуулчихсан л төсөв шүү дээ. 18 төлөөлөгч гар өргөхөд л болж байгаа биз дээ.

-Иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд ангийихандаа дүн тавь гэвэл?
-Би олон жил багшилсан хүн. Дүн тавихдаа тийм их гар татаж яваагүй. Харин энэ хуралд бол би хамгийн тавих дургүй дүнгээ өгнө.

-Таны ярианаас аймгийн ИТХ гэдэг төсвийн мөнгийг хувааж цохьдог л газар юм байна гэсэн ойлголт төрлөө.
-Хатуу ч гэсэн үнэн үг. Хуулийг буруугаар ашигладаг. Ард олноор санал авч эрэмбэлүүлсэн нь энэ гээд л өөрсдийн саналаа оруулаад ирдэг. Дараа бухахад амар. Ард түмнээр хэлэлцүүлсэн ш дээ гэнэ. Гэтэл нидэр дээрээ ард түмнээрээ хэлэлцүүлсэн процесс нь ямар байдаг гэхээр ТМС-ийн ч юм уу аль нэг зааланд хэдэн хүн цуглуулаад өөрсдийн жагсаасан ажлаа харуулаад л бол оо. Төсөв, тендерийг хэн авч байна. Дандаа танил талаараа дамжуулж ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчдийн л хань хамсаатнууд авч байгаа нь ил байгаа шүү дээ. Энд ард олноо гэсэн сэтгэл зүрхтэй хүн тун цөөхөн байна даа. Төрийн мөнгөөр хялбархан баяжихыг санаархсан хүмүүс цуглачихаад өөрсдийгөө энэ аймгийн эзэн гээд бодчихсон, хан хүү шиг л аашилж байна. Дорнодын ард түмнийг нэгд тавихгүй байна. Зүй нь бид ард түмний төлөө ажиллах ёстой биз дээ. Энэ бүгдийн эцсийн хохирогч нь Дорнодын иргэд л болно. Тансаглал нь хэрээс бүр хэтэрлээ. Нэг л их үнэтэй машин төсвийн мөнгөөр худалдан авч сольж сэлгээд унах сонирхолтой байх юм. Олон шилэн барилга баригдлаа гээд ард түмэн ядуу байх юм бол энэ хөгжил биш. Тэр барилгуудыг хувийн хэвшлийнхэн л босгож байгаа шүү дээ.

-Засаг даргын асуудал нэлээн сунжирсаар улс төрийн гацааг үүсгэсэн. Энэ тал дээр та ямар бодолтой байв?
-Энэ аймгийг хөгжүүлж аваад явж чадаж л байвал тэр нь хэн байх нь хамаа алга. Удирдлага сайн бол аймгийн хөгжил хурдасна. С.Ганбатыг би муу хүн гэж хэлэхгүй. Аймгийг авч явах хүн ирээдүйгээ томоор хардаг, тэр хэрээр сэтгэдэг байх ёстой. Тэрнээс биш жижиг зүйлээр оролдоод байх юм бол явахгүй шүү дээ. Мотоцикльчдын хоолоо олж байгаа арга замыг хаах хэрэггүй. Хүнийг хоолноос нь салгана гэдэг байж болохгүй үйлдэл. Тэдний ард өрх гэрийн амьдрал явж байгаа. Хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зөвлөмж өгөх хэрэгтэй, цаашдаа зах зээл хөгжлийнхөө явцад өөрөө аяндаа зохицуулагдчих эд шүү дээ. Мотоциклоороо амьдралаа дээшлүүлээд машинтай болсон хүмүүс зөндөө л байгаа. Мөд хувийн онгоцтой болчихоод "хаашаа явах вэ?" гээд зогсож байхыг үгүйсгэхгүй. / инээв/ Жижгээсээ л том руу явдаг нь бизнесийн хууль. Би ч энэ зарчмаар явсан. Амьдрал ядуу байна. Такси дийлэхгүй хүмүүс 500 төгрөгөө төлөөд мотоциклоор үйлчлүүлэг л дээ. Ер нь төр хувийн хэвшлийг дэмжиж чадахгүй бол саад болох хэрэггүй юм. Хувийн хэвшлийнхэн бол төрөөс юу ч гуйдаггүй бор зүрхээрээ явдаг хүмүүс. Тэднийг дэмжих л хэрэгтэй.

-Төсвөөс тойрогтоо юм зулгааж чадахгүй байгаа юм бол халаас руугаа хэр гар дүрж байна?
Би загасны наймаа хийж байлаа. Байгаль эхийн хишгийг бишгүй л хүртэж байсны хувьд олсноо олонтойгоо хувааж ирсэн. Гэхдээ юу шалихав дээ. Цагаан сар, шинэ жилээр ахмадууд, хүүхдүүдээ баярлуулах юм даа. Заримдаа амралтад амраана. Тусалж дэмжих зүйл дээр чадах чинээгээрээ туслана даа. Ноднин сумын төвийн хогийг цэвэрлэх гэж эндээс вагоноор ковш ачиж очоод цэвэрлэсэн. Түймэр зэрэгцээд хогоо гүйцэд авч чадсангүй. Энэ жил өөрийн гэсэн ковштой болохоороо цэвэрлээд дуусгана.

-Тойрогтоо цаашид ямар ажлууд хийх бодолтой байна?.
-Дорнод аймагт дотоодын эрчим хүчинд холбогдоогүй ганцхан сум нь манайх, энэ талаар нэлээн хөөцөлдөнө. Эхний ээлжинд сумын төвд ашиглагдахгүй байгаа нэг чулуун барилга бий. Түүнийг засаж худалдаа, үйлчилгээний төв барих санаа байна. Хуралд оруулж зүттүүлнэ дээ. Дэмжих байлгүй л гэж найдаж байгаа шүү дээ. Энэ маань ажил хэрэг болж, сумынхантайгаа босгоод авбал цаанаас Оросууд орж ирлээ гэхэд төвлөрсөн нэг цэгээс үйлчилгээ авах боломжтой. Нутгийн иргэд ч өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах тохилог орчин бүрдээд ирнэ. Манай сум чинь анхнаасаа САА байсан учраас голдуу газар тариалан эрхэлдэг байлаа. Ерээд онд татан буугдаад зах зээлд шилжэхэд амьдрал жаахан хүнд болсон. Тиймээс хүүхдүүдээ дээд сургуульд сургаж чадаагүй айл олон байдаг. Тийм учраас сумынхаа залуусын боловсролд анхаарч эчнээгээр ч гэсэн боловсрол олгохоор Дорнод дээд сургуультай ярьсан юм байгаа. Ер нь манай Эрээнцав хаягдаад удсан сум шүү дээ.

- Чулуунхороотын хөгжлийг хэрхэн харж байна.
-Болж байна аа, болж байна. Манай сумын залуучууд, удирдлага боломжийн ажиллаж байгаа. Жишээ нь манай сумын залуучууд архинаас татгалзаж 30 гаруй хүн архинаас гарсан бодит тоо бий. Анхны хүнийг би дэмжиж санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Үүнд ч урамшсан байх. Сум "Орон нутгийн хөгжлийн сан"-гийн мөнгөө ИТХ-аараа хэлэлцээд хэрэгтэй зүйлдээ зарцуулж байгаа шүү. Ер нь аймгийг бодвол суманд төсвийн мөнгийг зөв зарцуулж байна. Жаахан мөнгөө яаж ийгээд хүргэх гэж хичээдэг болж. Миний бодлоор сумдыг жигд гараанаас хөгжүүлэх нь үр дүнтэй санагддаг. Сайн ажилласныг нь хөхүүлэн дэмжээд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг дээр нь хөрөнгө оруулалтыг нь түлхүүхэн хийх хэрэгтэй. Хувийн сектор бол өөрөө хөгжөөд явчихна. Тэдний татвараар эргээд хэн нэгэн хүний бизнесийг дэмжих биш нийгмийн салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийх нь зөв алхам.

-Аймгийнхаа ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Ирээдүйг бид гэрэлтэйгээр харах хэрэгтэй л дээ. Дандаа болохгүй бүтэхгүйгээр хараад байж болохгүй. Манай аймаг бол хөгжихөд хамгийн дөхөм аймаг. Энд ганцхан засаглалын хямрал, удирдлагын сэтгэл зүрх л дутаад байна. Аливаа зүйл гарцгүй байна гэж байхгүй. Энэ байдлаас гарч чадвал бид хөгжинө. Одоо бүх л зүйл дээр Сүхбаатар аймгаар жишээ авдаг болчихож. Манай аймаг Сүхбаатарын хажууд бол бүх зүйлээрээ илүү байх бүрэн боломж, нөөц бий.

-Нам чинь хоёр хуваагдчихаад байгаа. Та аль талд давхиж явна?
-Нам хуваагдаагүй. Ингэж ойлгож болохгүй. Намын тамга хаана байна, намын шийдвэр тэнд гардаг. Нам гэдэг угаасаа дүрмээр зохицуулагдсан байдаг. Дүрмээ л дагаж явна. Үл ойлголцол гэдэг бол аль ч намд байдаг зүйл. Манай нам тэгтлээ хагарч бутарсан зүйл байхгүй. Цөөхөн хэдэн хүмүүс л үймүүлдэг. Энэ бүгдийн цаана нь эрх ашиг дагаж байдаг. Нийтийн эрх ашгийн төлөө ойлголцоод цаашаа явах ёстой.

-Та 2016 онд ИТХ-д дахиж өрсөлдөх үү?
-Нэгэнт улстөрд орсон бол эцсийг нь үзэх л хэрэгтэй. Энэ нутаг орон хөгжөөд зөв гольдролдоо орох нь чухал. Болохгүй байгаа зүйлийн хажуугаар нүдээ аниад, чихээ таглаад явж чадахгүй ээ. Бидний эцсийн зорилго, уулзах цэг бол Дорнодын хөгжлийн тод жишээг бий болгох. Дорнодоор бүгд жишээ авдаг, улсдаа үнэлэгддэг болох л гол зорилго. Ард түмэн биднээс их зүйл хүсч байна. Санаанд нь хүртэл ажиллаж чаддаг, нээлттэй удирдлагатай болсон цагт миний сэтгэл ханана да.

-Цаг зав гаргаж ярилцсан Танд баярлалаа.
Н.МӨНХСАЙХАН

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1512
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих