
Хоёрдугаар сарын 05-нд АН, ИЗНН-ын дарга нар Төрийн ордонд уулзаж, нэгдэх санамж бичигт гарын үсэг зурсныг Дорнод аймгийн Дашбалбар сумын ИЗНН талархалтай хүлээн авсан байна. Ингээд Улс төрийн намуудын тухай хуулийн 15.2-ын дагуу гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлж, АН-тай нэгдэх үйл явцыг эхлүүлжээ. Энэхүү үйл явц сумын АН, ИЗНН-ын дарга нар санамж бичигт гарын үсэг зурснаар эцэс болж хоёр нам нэгдсэн байна. Дашбалбар сумын АН, ИЗНН нэгдсэнээр цаашид улс төрийн хүрээнд хийгдэх бодлого, шийдвэр, бүхий л үйл ажиллагаа нь хамтынх байна гэдгийг тэд онцолжээ.
АН, ИЗНН ийнхүү нэгдэж үйл ажиллагаагаа явуулах нь Монгол Улсын эв нэгдэл, үндэсний эрх ашиг, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хийж байгаа чухал алхам дорнодчууд үзэж байгаа ажээ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15228
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих