
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 3-4-нд нийт нутгаар баруун
Сибириэс бага даралтын орон шилжин ирж цаг агаар муудаж, гамшгийн
хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг цаг уурчид, Онцгой байдлынхан
сэрэмжлүүлж байна. Ялангуяа Төв,Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар ихээхэн
хэмжээний цас орж,салхи зарим үедээ 24 метр секунд хүрч цасан шуурга
шуурахыг анхааруулж байна гэсэн албан тоотыг Цаг уур орчны шинжилгээний
газраас Зам тээврийн сайд М.Зоригтод хүргүүлсэн байна.Харин энэ тухай
сайд өөрийн файсбуук хуудсандаа сэрэмжлүүлж байна гэсэн мэдээлэл
гаргажээ.Гамшигт үзэгдэл болох төлөвтэй байгаад зам тээврийн эрхэм сайд
ямар арга хэмжээ авч байгаа нь харин алга.Угтаа зам даваа хаагдсан үед
ажиллах хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангах, хаагдаж болзошгүй зам
давааны судалгааг хийх, иргэдэд мэдээлэх, орон нутгийн нийтийн болон
зорчигч тээвэрт зарим нэг арга хэмжээ авч зохицуулалт хийж иргэддээ
мэдээлмээр юм даа.Аливаад урьдчилсан сэргийлэх нь эрдлээс гарах хамгийн
шилдэг арга.Эрхэм сайд нэгийг бодож зохицуулж яваа биз дээ.Өнгөрсөн
борооны хойноос цув нөмрөөд гэдэг шиг юм болохгүй гэж найдья.
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15319
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих