
Ойрын өдрүүдэд цас орж, хүчтэй цасан шуурга шуурахын мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Тодруулбал, энэ сарын 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 5-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгаар, 6-нд нутгийн баруун хагаст цас орно.Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан шуурга шуурна, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.
Тиймээс иргэд цасан шуурганы үеэр хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөх, малчид сонор сэрэмжтэй байж төөрч, осгох, малаа уруудуулж, алдах зэргээс сэргийлэхийг анхаарууллаа.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих