Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай хүйтэн байхыг анхааруулж байна.
2014 оны 5 дугаар сарын 09-ний 08- 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9
метр. Хангайн уулархаг нутгаар 5-10 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм
дулаан, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө зарим
газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр
цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 хэм
дулаан, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө ихэнх нутгаар хур
тунадас, цас орно. Салхи зүүн хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, зүүн хэсгээр 11-16 хэм
дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12-14 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур
тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр
хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Өмнөговийн нутгаар 11-16 хэм, бусад
нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 10-наас 2014 оны 5 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд зүүн зүгийн нутгаар,11-нд баруун болон төвийн нутгийн зарим
газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун зүгийн нутгаар хур
тунадас, цас орно. Салхи 12-нд зарим газраар, 13-нд говь талын нутгаар
түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
10-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, бусад
хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм
хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь,
говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан,
бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих