УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг.
Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд
12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 3-5 градус хүйтэн,
өдөртөө 4-6 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл
багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.
Говь-Алтай, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус
хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд
хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад
нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө
ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орно. Салхи хойноос секундэд
6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна.
Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар
3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2-7 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн
баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн
өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд
18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Сэрүүсч нутгийн баруун
хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 3-8 градус,
бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур
тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед түр
зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө
6-8 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө
нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар
секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дорноговийн
нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх
нутгаар сэрүүсч 9-14 градус дулаан байна.
http://tsag-agaar.mn/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих