Өнөө маргаашдаа баруун болон төв, зүүн зүгийн нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна.
2014 оны 4 дүгээр сарын 17-ны 8-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол
үүлтэй. Зарим газраар хур тунадас, уулаараа цас орно. Салхи хойноос
секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 0-5
градус, Алтайн өвөр говиор 10-15 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм
дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар
нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай,
Хөвсгөлийн уулсаар болон бүх нутгаар 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур
тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим
газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар 3-8 хэм дулаан
байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас
орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар
5-10 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.
2014 оны 4 дүгээр сарын 18-наас 2014 оны 4 дүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд ихэнх нутгаар,19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 18, 19-нд ихэнх нутгаар сэрүүхэн Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 20-ноос өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих