Өмнөд Солонгос улсын Жүнгнам аймгийн цагдаагийн газар тус аймагт гэрээгээр ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн, 39-н настай А-г хүний амь нас хөнөөхийг завдсан хэргээр саатуулжээ.
Монгол залуу А нь 2-р сарын 28-ны өдрийн 22.00 цагийн орчим нутаг нэгт иргэн, 35-н настай Б-тай хамт гэртээ архидан согтуурч, улмаар хоорондоо маргалдах үед гал тогооны хутга хэрэглэн түүний цээжин хэсэгт хутгалсан хэрэг үйлдсэн байна.
Үүний улмаас иргэн Б хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн ба яаралтай хийсэн мэс засал амжилттай болж, эдүгээ түүний амь нас аюулгүй болжээ.
Иргэн А нь "Хэт согтуу байхдаа ямар үйлдэл хийснээ санахгүй байгаа" хэмээн мэдүүлсэн бa түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Г.Заяа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих