
Хүний
амьдрал гэдэг эцэс төгсгөлгүй үргэлжилж байдаг болохоор зовлон жаргал
ээлжилж болох болохгүйн орчлонд тэнцэж ядан хөл алдан бэдрэх нь бий. Тэр
л зовж, зүдэрч байгаа хүмүүст итгэл дэм хайрлаж, тэнгэр бурхнаас
заяасан хосгүй авьяас хүчээрээ сайхан амьдрал бэлэглэдэг нэгэн эмэгтэйг
зорьж очсон юм. Тэрээр шашны их сургуулийг төгссөн анхны эмэгтэй
төгсөгчдийн нэг юм байна.
-Нэг үеэ бодвол хүмүүс далд үзэгдэл, юмсын учир шалтгааныг их судалдаг болж. Таньд энэ мэдрэмж хэзээнээс бий болсон юм бэ?
Манай өвөө, аавын ах далдын юм үзэж хардаг байсан юм билээ. Тэгээд 37
оны хэлмэгдүүлэлтэнд өртөөд 40 гаруйхан насандаа ах нас барсан гэдэг.
Тиймээс миний авьяас яахын аргагүй удам дамжсан гэж хэлж болно. Миний
хувьд 7 дугаар ангид байх үеэсээ янз бүрийн юм мэдэрч эхэлсэн. Өөрөөр
хэлбэл хүнийг юм ярихаас нь өмнө юу ярих гэж байгааг нь мэдчихдэг.
Шалгалт дөхөөд ирэхээр надад тэд таарах юм байна даа гэж бодонгуут тэр
нь таардаг, миний хэдэн найз охид миний ийм авьяастайг мэддэг байсан.
-Шашны их сургуулийг төгссөн цөөхөн эмэгтэйн нэг гэж дуулсан. Энэ сургуулийг төгссөнөөр ямар мэргэжилтэй болдог юм бэ?
Шашны дээд сургуулийг төгссөнөөр зурхайч мэргэжилтэй, гүн ухааны магистр
зэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл зурхайн талдаа мэргэшиж байна
гэсэн үг. Үзэж харах шалтгааныг нь тодорхой гаргаад таарсан заслыг нь
хийгэээд барцдыг нь засаж өгөх тал дээр илүү чадваржиж байгаа юм.
-Тань дээр байр, машинаа зарах гэсэн хүмүүс их ирдэг гэж дуулсан?
Миний хувьд ямар ч хүнд тус болчих юмсан гэсэн үүднээс ханддаг учрааас
хийлгэсэн засал нь хүртэл зөв хүрч байх шиг байдаг. Саяхан нэг залуу
Энхээ эгч ээ би байрны үнээ буулгахгүйгээр зармаар байна, туслаач гээд
ороод ирсэн. Засал хийлгээд явсаны хэдхэн хоногийн дараа зарах гэж
байсан үнээсээ илүү зарчихлаа гээд ороод ирж байсан. Иймэрхүү зовлон
жаргал ярьсан бүхний жишээг яриад байх юм бол өнөөдөр гүйцэхгүй ээ.
-Хүмүүсийн жаргал зовлонг хуваалцаж байдаг болохоор зовлонг нь үүрдэг гэж дуулж байсан. Тийм зүйл байдаг юм уу?
Залуу байхад муу талын энергийг өөртөө шингээдэг, тэр нь бие махбод
болон амьдралд нөлөөлдөг л байлаа. Одоо бол заслаа өөрөө хийчихдэг
болохоор тийм зүйлгүй болсоон. Нэг ёсондоо олон хүнд буян хийхээр сайн
энерги нь ихэсдэг юм билээ. Тэгээд ч бусдын төлөө сэтгэл гаргах хамгийн
сайхан ажил шүү дээ.
-Эмэгтэй хүн үзэж хардаг ийм авьяастай болохоор хүндрэл бэрхшээл гардаг уу?
Ачаалал ихтэй болохоор гэр бүлдээ зарцуулах цаг зав л жаахан муу байдаг юм. Тэрнээс бусдаар бол гайгүй ээ.
-Одоо ар гэрээс нь хэн нэгэн хүн заавал гадаадад амьдардаг болж. Энд
байгаа гэр бүл нь тэндээ байгаа хүний заслыг хийлгэж болдог уу?
Жил, нэр, зураг нь байхад гэр бүл нь эндээс засал хийлгэж болдог. Өөрөөр
хэлбэл цаг хугацааг нь тохироод тэр талдаа нөгөө хүн сүсэглээд байж
байхад засал яг нөлөөлдөг. Тэрнээс хол байлаа гээд сул ойр байлаа гээд
хүчтэй гэсэн ойлголт байдаггүй.
-Та үзмэрч, зурхайч юмуу, үгүй бол удган хүн үү?
Аль ч талаас нь ойлгож болно оо. Лам, бөө, хандмаа, үзмэрч, зурхайч нарт
дээрээс харсан тэнгэр гэж байдаг. Тэр далд увидас, хүчээрээ хүмүүст тус
дэмэх болох үзэгдэл юм. Тэрнээс лам ч, бөө ч ялгаагүй хүмүүсийн сайн
сайхны төлөө л зүтгэдэг хүмүүс. Тухайлбал бодож санаж гуйж байхад
цаанаас далдын хүч тусалж, бодох төдийд л юм нь бүтэх тохиолдол зөндөө
байдаг. Өөрөөр хэлбэл тэнд нэг тийм ийм ажил хөөцөлдөж байна, та
бодоодохооч гэхэд л бодсон бол бүтдэг.
-Таныг олон жил өвдөөд эдгээгүй галзуурсан хүнийг эдгээсэн гэж дуулж байсан юм байна?
Хүмүүс өвчин зовлонд нэрвэгдээд арга ядсан үедээ л бурхан сахиусанд
итгэдэг шиг байгаа юм. Тэр ч үүднээс олон жил өвчин зовлонд ээрэгдсэн,
бүр 14 жил галзуугийн байдалд байсан хүн надад хандаад эдгэрч байсан.
Хүн сонсоход худал юм шиг боловч номын хүч ямар агуу вэ гэдгийг биеэрээ
үзсэн хүн л мэднэ дээ.
-Сүүлийн үед гэр бүлгүй, үр хүүхэдгүй нас хэвийсэн хүмүүс их болж. Тийм хүмүүс ирж байна уу?
Үр хүүхэдгүй, хань ижилгүй 30,40 гарчихсан хүмүүс зөндөө л ирж байдаг.
Үзэхээр ханийн заяа нь харлачихсан, өөрөөр хэлбэл хаалт хийчихсэн,
ханьтай болгохгүй хараал хийлгэчихсэн, ямар ч хүнтэй ханилаад тогтохгүй
яваад өгчихсөн хүмүүс зөндөө байдаг.
-Ханийн тэнгэр дуудах заслыг хийлгэсэнээр үнэхээр хань ижилтэй болчих уу тэгээд?
Тэгэлгүй яахав. Гал тахих, ханийн тэнгэр дуудсанаар хүн сайн хань
ижилтэй учирдаг. Би хэн нэгэнд муу санахыг хүсдэггүй. Заримдаа гэр бүл
салгая, хараал хийлгэе гэсэн хүмүүс ирдэг. Тийм хүнийг би ерөөсөө хүлээж
авдаггүй. Угаасаа санаа сайн бол заяа сайн гэж үг байдаг шүү дээ. Сайн
санаж л явах юм бол угаасаа хүний ажил төрөл өөдөө өөдрөг байдаг юм шүү.
Хэрвээ надтай уулзаж тус дэм авахыг хүсвэл 99993289 утсаар хандаарай.
Таньд баярлалаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих