Мөсөн дээрх тэмцээний төрөлд Голландчууд хэчнээн гарамгай болохоо харууллаа. Энэ өдөр болсон эмэгтэйчүүдийн 1500 метрийн тэшүүрийн тэмцээний эхний дөрвөн байрыг цөмийг нь Голландын тамирчид эзэлсэн юм.
Энэ өдөр цасан дээрх тэмцээний төрөлд гурван алтан медальтан тодорсон юм. Эрэгтэйчүүдийн уулын цанын гулгалт, эрэгтэйчүүдийн 4 x 10 километрийн буухиа тэмцээн, мөн эмэгтэйчүүдийн Snowboard-ын саадтай тэмцээнд Норвеги, Швед, Чехийн тамирчид тус бүр алтан медаль хүртсэн юм.
Мөн өдрийн уран гулгалтын тэмцээнд Хятадын тамирчин Жэншюнь, Хуан Шиньтүн нар талбайд дахин гарч бүжиглэсэн боловч төдий сайн амжилт үзүүлж чадсангүй. Тэд 23-р байранд бичигдсэн юм.
Хятадын эрэгтэй Кёрлингийн баг тамирчид Турин болон Ванкуверийн өвлийн олимпт хоёр удаа дараалан аваргалсан Канадын багтай оноолт таарсан юм. Тэд талбайд 10 удаагийн тоглолт хийж 8:8 -аар оноо тэнцсэн тул дахин нэмэлт тэмцээн хийх болсон. Ингээд эцэст нь 1 онооны дутуугаар Хятадын баг хожих боломжоо алдсан юм. Хятадын эрэгтэй Кёрлингийн багийн хувьд энэ удаа 8 тоглолтоос 6 хожиж, 2 хожигдсон нь багийн амжилтаа эвдсэн түүхэн тоглолт байлаа.
Одоогийн байдлаар, алтан медалийн тоогоороо Герман 7 алтаар тэргүүлж, Голланд, Норвеги, Швед тус тус 5 алтаар хоёрдугаарт жагсаж байна. Зохион байгуулагч орон болох ОХУ 4 алтаар тавдугаарт, Хятад улс 3 алтан медалиар есдүгээрт жагсаж байна.Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих