ОХУ-ын Либерал ардчилсан намын
тэргүүн, Төрийн думын гишүүн Владимир Жириновский энэ гуравдугаар сарын
9-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Буриадууд бол угсаатны
хувьд хэзээ ч байгаагүй” гэж мэдэгджээ.
Тэрээр Үндсэн хуулиас "ОХУ бол олон үндэстний улс”, "Орос болон бусад ард түмэн” гэдэг ойлголтыг хасах хэрэгтэй гээд Орос бол зөвхөн оросуудын эх орон гэсэн юм байна. Тэгээд төгсгөлд нь ЛАН-ын тэргүүн "Буриадууд гэдэг бол большевикуудын улстөрийн туршилтын үр дагавар, түүнээс биш буриад гэдэг үндэстэн байгаагүй гэжээ.
"Буриадууд гэдэг бол монголчууд. Монголчуудад умард монголыг эзлүүлэхгүйн тулд большевикууд тэднийг буриадууд гээд нэрлэчихсэн юм. Тэгэхээр монгол л байгаа биз дээ. Яг л тувачууд шиг. Эд чинь бүгдээрээ монголчууд” гэж Жириновский хэлсэн байна.
Харин ОХУ-ын буриад улсын Коммунист намын нарийн бичгийн дарга Баир Цыренов энэ тухайд "Буриадуудыг салан тусгаарлагч мэтээр ярьсан Либерал ардчилсан намын тэргүүн Жириновскийн мэдэглийн талаар хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулна гэж мэдэгдсэн байна.
Баир Цыренов "ЛАН ямагт үндэстний асуудлаар тохуурхаж нэрд гарсныг мэдэх болохоор Жириновскийн үгэнд нэг их гайхахгүй байна. Түүний хэлсэн үг манай бүгд найрамдах улсыг бутраачихгүй нь үнэн ч түүний мэдэгдэл хортой, бас аюултай. Жириновский ОХУ-ын бүрэн эрхт бүрэлдхүүн хэсэг, түүний ард түмнийг тусгаар тогтоносон өөр нэг улс Монгол Улсын хэсэг гэж хэллээ шүү дээ” гэжээ. Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15751
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих