МАХН-ын дарга Н.Энхбаяр эмчилгээгээ үргэлжлүүлэхээр БНСУ-ыг зорьжээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн баасан гарагийн орой БНСУ-ын нийслэл Сөүл хотын зорьсон байна. Түүнийг онгоцны буудал дээрээс намын нөхөд нь гаргаж өгсөн бөгөөд эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАХН-ынхан Н.Энхбаярыг АТГ-аас баривчилж магадгүй гэж ихээхэн болгоомжилж байсан гэнэ.
АТГ-аас Н.Энхбаярт хоёр ч хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Тиймээс эдгээртээ тайлбар өгөхийг шаардаж зургаан удаа албан бичиг хүргүүлсэн ч Н.Энхбаяр нэг ч удаа очиж байцаалт өгөөгүй юм. АТГ-аас хамгийн сүүлд Н.Энхбаярыг хилээр гарах эрхийг нь хаагаагүй гэж мэдээлж байсан юм.
Г.Лхагваа
Эх сурвалж: Zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих