2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 157 дугаар тогтоолоор түүнийг тус сумын ИТХ-ын даргаас хууль зөрчин чөлөөлсөн болохыг эцэслэн тогтоосны дагуу 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ажлаа эгүүлэн авсан байна.
Д.Нандинцэцэгийг хууль зөрчин чөлөөлсний дараа 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн "Тамга хүчингүй болгох тухай" 07 тоот тогтоолоор түүний хэрэглэж байсан сумын Хурлын тамгыг хүчингүй болгосон шийдвэр гаргаж, шинээр тамга хийлгэх тухай хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.
Дээрх тогтоолыг үндэслэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ХЭГ/285 тоот албан бичгээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгосон байдаг.
Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны 14 тоот шийдвэрээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн уг 07 тоот тогтоол илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгожээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ч хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч дээрх тогтоолоо өөрсдөө хүчингүйд тооцсон байна.
Энэ хугацаанд нэр бүхий этгээдүүд хуйвалдан Д.Нандинцэцэгийг тамга тэмдэг хулгайлсан гэмт хэрэгт гүтгэснээр анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оноож байсан байдаг.
Харин Улсын дээд шүүх хэргийг хянан үзэж давж заалдах шатны шүүхэд буцааснаар шүүх хэргийг дахин хянан түүнийг гэмт хэрэгт гүтгэснийг тогтоож цагаатгасан байна.
Түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу ийнхүү ажлаа эгүүлэн авсны дараа өмнө хэрэглэж байсан буюу хүчин төгөлдөр сумын ИТХ-ын тамгыг аймгийн прокурорын газраас түүнд хүлээлгэн өгснөөр өнөөдрийг хүртэл тэрбээр төрийн байгууллага, бусад этгээдүүдтэй сумын иргэдийг төлөөлөн харилцаж байгаа аж.
Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаар албан бичигт түүнийг сумын ИТХ-ын даргын хувьд хандсан зэргийг дурджээ.
Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу сумын Хурлын даргын албыг эгүүлэн гүйцэтгэж байгаа түүнтэй зэрэгцэн Э.Жаргалбаяр гэгч этгээд өөрийгөө сумын ИТХ-ын дарга гэж цоллож шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцогдсон тамгыг ашиглаж албан бичиг үйлдсээр байгааг Д.Нандинцэцэг аймгийн цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, аймгийн прокурорт хандсан боловч шүүхийн шийдвэр нэгэнт биелэгдэж Та ажлаа эгүүлэн авсан гэдэг хариу өгдөг байна.
Харин Э.Жаргалбаяр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тамга хийлгэх зөвшөөрөл хүчинтэй хэвээр байгаа тул би ашиглах эрхтэй, би Хурлын дарга мөн гэж дөвчигнөн хууль, шүүхийн шийдвэр, нутгийн өөрөө удирдах байгууллагыг доромжилсоор өнөөдрийг хүрсэн байна.
Үүгээр ч барахгүй Э.Жаргалбаяр нь сумын тамгын газарт өөртөө өрөө гаргуулж Хурлын даргын цалинг авсаар байхад шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон Д.Нандинцэцэг болон Хурлын ажлын албаныхан бараг нэг жилийн хугацаанд огт цалин аваагүй байна. Тэд энэ асуудлаар мөн шүүхэд ханджээ.
Э.Жаргалбаярын дээрх мунхаглал нь сумын ИТХ-ын хэвийн үйл ажиллагааг санаатайгаар алдагдуулж нутгийн иргэдийн дургүйцэл, бухимдлыг төрүүлж байгаагаас гадна хамгийн ноцтой нь иргэдийн хууль, шүүх, төрийн байгууллагад итгэх итгэлийг алдагдуулж байгааг таслан зогсоох шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг Засгийн газрын ХЭГ-ын даргад албан бичгээр дурджээ.
Тэрбээр, юуны өмнө шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцогдсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэж гарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ХЭГ/285 тоотоор Э.Жаргалбаярын хэрэглэж байгаа тамгыг хийлгэхэд олгосон зөвшөөрлийг нэн яаралтай хүчингүйд тооцохыг Засгийн газрын ХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн, сайд С.Баярцогтоос хичээнгүйлэн хүссэн байна.
Дашрамд дурдахад, Д.Нандинцэцэгийг сүүлийн 3 жилд гэмт хэрэгт гүтгэх, аймгийн төв дээр байцаах нэрээр 6 сар гэрт нь хариулахгүй үр хүүхдээс нь тусгаарлаж эрхийг нь ноцтойгоор зөрчих, нэр бүхий цагдаагийн албан хаагчид хуулийн нэр барин дарамтлах, сүрдүүлэх зэргээр авирлаж байсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Цагдаагийн Ерөнхий газрын дарга нарт хандсанаар буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож байсан байна.
Хамгийн сүүлд Д.Нандинцэцэгийг Улаанбаатар хотод ажлаар ирээд байх хойгуур буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Э.Жаргалбаяр нарын этгээдүүд сумын ИТХ-ын ажлын албаны өрөөний хаалгыг хулгайгаар эвдэн орсон байсныг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар сумын ИТХ-ын ажлын албаныхан гомдол гаргажээ.
Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга УИХ-ын гишүүн, сайд С.Баярцогт болон тус газрын удирдлагууд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ИТХ-ын даргын хүсэлтийг яаралтай барагдуулах нь зүйд нийцэх биз ээ.
Мөн Э.Жаргалбаярын хууль зөрчсөн үйлдлийг Цагдаагийн байгууллага шалган тогтоож хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байна.
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих